ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
зэрэглэл, цалингийн сүлжээг баримталж хамтын гэрээ, хэлэлцээрт тусган цалин хөлсийг
олгож байгаа боловч дийлэнх аж ахуйн нэгж, байгууллагын хувьд энэ зөвлөмжийг
мөрдөхгүй байна. Мөн цалингийн хэлэлцээр байгуулах чадавхийг салбарын түншлэгч
байгууллагуудад бий болгох чиглэлээр ОУХБ-тай хамтран ажиллаж, эхний ээлжинд уул
уурхай, барилгын салбарын байгууллагад ийм чадавхийг бүрдүүлэх ажлыг эхлүүлээд
байна.
116. Хөдөлмөрийн яам 2014 онд мэргэжлийн ур чадваргүй, ажилгүй иргэдэд
богино хугацаанд мэргэжил олгох зорилготой Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр, Үндэсний
мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр, 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр, Малчдын
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг
дэмжих хөтөлбөр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Оюутны
хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил хөтөлбөр, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ
төслийг тус тус хэрэгжүүлж байна.
117. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэдийг түр
ажлын байраар хангах, нийтийг хамарсан ажилд оролцуулах, ногоон ажлын байр бий
болгох зорилготой Эзэнтэй Монгол хөтөлбөр хэрэгжүүлж байна.
N. Ядуурал, хүнсний аюулгүй байдлын хангах чиглэлээр
118. Статистик мэдээллээр ядуурлын түвшин 2010 онд 38.7 хувьд хүрч байсан бол
2012 оны эцсийн байдлаар 27.4 хувь болсон. Үүнээс хөдөөд 35.5 хувь, хот, суурин газарт
23.2 хувьтай байна.
119. Ядуурлыг бууруулах, хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор
Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийг 2012 онд
шинэчлэн баталж, Органик хүнсний тухай хууль, Органик хүнсний үйлдвэрлэлийг дэмжих
үндэсний хөтөлбөр, Органик хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх бодисын жагсаалтын төслийг
тус тус боловсруулаад байна. Мөн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор
Засгийн газраас 2016 он хүртэл хэрэгжүүлэх Хүнсний аюулгүй байдал үндэсний
хөтөлбөрийг 2009 онд батлан хэрэгжүүлж байна.
120. Монгол Улсын нийт 794090 өрхийг амьжиргааны түвшингээр эрэмбэлсэн
мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай
16822 өрх буюу өрхийн 2 хувьд хүнсний талон сар бүр олгож байна.
121. 2014 оны байдлаар Монгол Улсад хүн амын хоол тэжээлийн байдлыг илтгэгч
5 хүртэлх насны хүүхдийн дунд өсөлтийн хоцролт 10.8%, тураал 1.6%, туранхай 1.0%тай болон буурснаар өлсгөлөн, хоол тэжээлийн дуталтай хүн амын тоог 2015 онд 1990
оны түвшнээс 6 дахин бууруулах зорилтодоо хүрсэн. Ерөнхий боловсролын сургуулийн
бага ангийн сурагчдын “Үдийн цай хөтөлбөр” хэрэгжсэнээр ядуу, орлого багатай өрхийн
хүүхдийн сургууль завсардалт буурч, хүнсний хомсдол, дутагдал багассан.
O. Байгаль орчны бохирдол, аюулгүй байдлын хангах чиглэлээр
122. Байгаль орчны эрх зүйн орчинг сайжруулах, байгаль орчны салбарын 18
хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, уялдаа холбоог сайжруулах үүднээс 2012
639
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление