ЕСДҮГЭЭР БҮЛЭГ болон амьдрах ухааны боловсрол олгох үйл ажиллагааг Боловсролын тухай хууль, Албан бус боловсролын сургалтын талаар баримтлах бодлого (2010), Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам (2007) зэрэг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлж байна. 107. Боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрт 2011-2012 оны хичээлийн жилд хамрагдан тэнцсэн 12025 суралцагч, 2012-2013 оны хичээлийн жилд хамрагдан тэнцсэн 11810 суралцагчдад суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон. Мөн бичиг, үсгийн анхан болон дунд шатны сургалтад 9000 хүнийг хамруулсны дотор сүм, хийдэд шавилан суудаг 120, алслагдсан баг, хороонд амьдарч буй 78 хүүхдийг хамрууллаа. 108. 2013-2014 оны хичээлийн жилд насан туршийн суурь боловсрол нөхөн эзэмшүүлэх дүйцсэн хөтөлбөрт 1573 суралцагч, бүрэн дунд боловсролын түвшинд эчнээ, оройн ангид 849, насан туршийн боловсролын бүрэн дунд боловсрол олгох дүйцсэн хөтөлбөрт 1391 суралцагч хамрагдаж төгссөн. 109. Ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгэм судлалын хичээлийн сургалтын хөтөлбөрт хүний эрх, эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэл гэсэн бүлэг нэмж оруулсан. 110. Үндэсний боловсролын болон эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог түлхүү нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн зэргийн шалгалтыг зохион байгуулах эрхийг ТББ-д олгож, зохион байгуулах нийгэмлэг, холбоодыг тусгай шалгуурын дагуу сонгон ажиллуулж байна. 111. 2013-2014 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 1067 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас 303 нь хувийн хэвшлийнх, ерөнхий боловсролын 756 сургууль байгаагаас 128 нь буюу 16,9% нь хувийн хэвшлийн сургууль байна. 112. Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн хүүхдүүд төрөлх монгол хэлээ мартахгүй байх, сурах боломжийг хангах үүднээс монгол хэлний сурах бичгүүдийг хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан олгох ажлыг хэрэгжүүлж байна. M. Хөдөлмөрлөх эрхийг хангах чиглэлээр 113. Хөдөлмөрийн тухай хуульд “Адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил хэмжээний цалин хөлс тогтооно” гэж заасан боловч Тэгш шан хөлс олгох тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллага (цаашид “ОУХБ” гэх)-ын 100 дугаар конвенцийн “адил үнэлэмжтэй хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд тэгш шан хөлс олгох” гэсэн зарчим тусгагдаагүй байгаа. Энэ зарчмыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. 114. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчдын цалин хөлсийг хүйсийн байдал харгалзахгүйгээр Засгийн газраас албан тушаалын ангилал, зэрэглэлийг харгалзан тогтоосон цалингийн шатлалын дагуу олгож байна. 115. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо “Аж ахуйн нэгж, байгууллагад цалин хөлсний талаар баримтлах зөвлөмж” баталсан бөгөөд зөвлөмжид ажлын үнэлгээ хийх аргыг тодорхойлж, үнэлгээний дагуу ажлын зэрэглэл, түвшинг гаргахаар заасан. Цөөн тооны томоохон аж ахуйн нэгж, байгууллагын хувьд энэ ажлын 638

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление