ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
онд салбарын 15 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ус бохирдуулсны төлбөрийн тухай,
Хөрс хамгаалах, цөлжилтөөс хамгаалах тухай хуулиудыг шинээр батлан мөрдөж байна.
123. Эдгээр хуулиудын хүрээнд байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулсан,
хохирол учруулсан этгээд нөхөн төлбөр төлөх замаар хохирлыг арилгах, мөн байгаль
орчныг нөхөн сэргээх хуримтлалын сан бий болж аймаг нийслэлд төвлөрөх байгалийн
нөөцийн төлбөрийн орлогын 55-аас доошгүй хувиар байгаль хамгаалах, орчны доройтлыг
бууруулах боломж бүрдсэн. Мөн нутгийн иргэд байгаль хамгаалах, байгалийн баялгийн
үр шимийг давуу эрхтэй ашиглах боломжтой болсон.
124. Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хөтөлбөрийг 2011 онд баталж,
хөтөлбөрийн хүрээнд НҮБХХ, Дасан зохицох сангийн дэмжлэгээр Экосистемд түшиглэсэн
дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голын сав газарт
хэрэгжүүлэх 5,5 сая ам.долларын санхүүжилттэй төслийг хэрэгжүүлж байна.
125. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, НҮБХХ-ийн газартай
хамтран ус, ариун цэврийн байгууламжийн асуудал эрхэлсэн байгууллагуудын удирдлага,
зохион байгуулалт, бүтцийг сайжруулах, орон нутгийн иргэдийг эрүүл ахуйн шаардлагад
нийцсэн ундны ус, сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангах зорилготой Ус
хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр (2008-2013)
Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгуудад хэрэгжүүлсэн.
V. Хүндрэл бэрхшээл, гарах арга зам
126. Хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр эрх бүхий байгууллагаас хууль,
тогтоомж баримт бичгүүд батлагдан гарсан ч хуулийг бүрэн хэрэгжүүлэх боловсон хүчин,
чадавхыг сайжруулах шаардлага байна. Мөн санхүү төсөв шаардлагатай хэмжээнд
хүрэхгүй байна.
Vi. Тэргүүлэх ач холбогдол өгч буй асуудал
127. Тайлангийн хугацаанд Монгол Улс зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой
ажлуудыг хийж гүйцэтгэв. Тухайлбал олон улсын гэрээнд нэгдэх, хүний тодорхой төрлийн
эрхийн асуудлаар тухайлсан хуулийг батлах чиглэлд томоохон ахиц гарсан. Цаашид хууль
сахиулах байгууллагын чадавхийг сайжруулах, олон нийтэд хүний эрхийн боловсролыг
дээшлүүлэх нь нэн тэргүүний асуудал болж байна.
640
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление