ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
89. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог бууруулах зорилгоор
ургийн хөгжлийн гажиг, удамшлын эмгэгийг эрт оношлох, анагаах ухааны удам зүй,
пренатологийн оношилгооны лабораторийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд
байгууллаа.
90. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах хөтөлбөрийн
2 дахь шатны төслийг хэрэгжүүлж байна. Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг
Монгол Улсын Боловсролын их сургуульд 1 жилийн мэргэшил дээшлүүлэх сургалтад
хамруулж байна. Энэ хүрээнд улсын төсвөөс санхүүжүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд
зориулсан Сургалт, оношилгооны лабораторийг тус сургуульд байгуулсан. 2013 оны
Хөдөлмөрийн яамны тайлангаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцдаг
нийт 42798 суралцагч байдгаас хөгжлийн бэрхшээлтэй 513 хүүхэд суралцаж байна.
91. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах орчныг сайжруулах ажлын
хүрээнд уншлагын танхим, багш, суралцагчийн хөгжлийн танхим, эмчилгээний биеийн
тамирын өрөө бүхий 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын өргөтгөлийг барьж
хүлээлгэн өгснөөр анги танхимд суралцах, сургалтын үйл ажиллагаа явуулах боломж
нөхцлийг бүрдүүлсэн. Мөн 2013-2014 оны хичээлийн жилд тусгай сургуулийн зарим
сурах бичгийг бүтээж, тусгай сургалттай 5 сургуульд суралцаж буй сурагчдын статистик
мэдээнд үндэслэн хэвлэн, ашиглаж байна.
92. Засгийн газраас 2012 онд баталсан тусгай сургалтын байгууллагын зардал
тооцох журамд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусгай хэрэгцээт боловсрол олгох
сургалтын байгууллагад санхүүжилт олгохдоо нэг сурагчийн хувьсах зардлын
нормативыг 3 дахин нэмэгдүүлж тооцохоор шийдвэрлэсэн. Ерөнхий боловсролын
сургуулийн багшийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах хөтөлбөрт хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, сурган сэтгэл судлалын агуулгыг тусгах, тусгай
хэрэгцээт боловсролын чиглэлээр сургалт явуулах зэрэг тодорхой үр дүнтэй ажлуудыг
хэрэгжүүлж байна.
93. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль, цэцэрлэгт хамрагдалтын тоог
нэмэгдүүлэх чиглэлээр Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг дотооддоо бэлтгэн
Монгол Улсын Боловсролын Их сургуулийн, сургуулийн өмнөх боловсролын сургуульд
тусгай хэрэгцээт боловсролын багшийн мэргэжлийн 1 жилийн сургалттай ангийг нээн
хичээллүүлж байна.Төрийн байгууллагын хүсэлт, олон улсын байгууллагын дэмжлэгээр
харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуульд хараагүй болон сул хараатай
хүүхдүүдэд зориулсан брайль принтер, таяг, линз, брайль бичгийн цаас, томруулдаг
шил зэрэг 46 сая төгрөгийн өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмж, тусгай боловсролын
сургуулиудад зориулалтын өргөгч лифт бүхий автобус, микро автобус нийлүүлэв.
94. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн
хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах хөгжлийн
бэрхшээлтэй иргэний бизнес төслийн шалгаруулалтад улсын хэмжээнд нийт 2159 төсөлд
2 тэрбум 668 сая төгрөгийн санхүүжилт олгож, 1660 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын
байртай болсон байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах
чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн дунд хязгаарлагдмал
тендер зарлаж 33 төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид 759,4 сая төгрөгийн
635
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление