ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
санхүүгийн дэмжлэгийг олгож, 114 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байнгын ажлын байртай
болсон байна. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй 91 иргэнийг байнгын ажлын шинэ
байраар хангасан аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлж
байна.
95. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудад 2013 онд
162 хөгжлийн бэрхшээлтэй ялтан, 2014 онд 157 хөгжлийн бэрхшээлтэй ялтан тус тус
ял эдэлж байна. Үүнээс 2013 онд 99, 2014 онд 77 хөгжлийн бэрхшээлтэй ялтнуудыг
өөрсдийнх нь хүсэлтийг харгалзан өөрт нь тохирсон ажлын байраар хангаж, номын санч,
зээгт наамал, хэрээсэн хатгамал зэрэг хорих ангийн дотоодын үйлдвэрлэлд ажиллуулан
шагналын хоног, цалин олгох асуудлыг шат дараалалтайгаар шийдвэрлэж, гэм хорын
төлбөрийг зохих хувиар барагдуулаад байна.
96. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай болон Нийгмийн
халамжийн тухай хуулиар зорилтот бүлэгт чиглэсэн 68 төрлийн тусламж үйлчилгээ,
зохих хөнгөлөлт олгогдож байна. 2013 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувиараа болон
нөхөрлөл хоршооны хэлбэрээр аж ахуй эрхлэхэд 1 сая хүртэл төгрөгөөр тооцож, 10 сая
хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоход 1 тэрбум төгрөг төсөвлөсөн /аймагт 10-35,
дүүрэгт 60-80 сая төг/. Үүнээс 883 төсөл шалгаруулж, 986,0 сая төгрөгийн санхүүжилтийг
олгосноор нийт 1439 ажлын байр, үүнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний 996 байнгын
ажлын байр бий болсон.
97. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгох эрхээ эдлэх нөхцлийг бүрдүүлэх үүднээс
анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар 3-4 санал авах байранд
тэргэнцэртэй сонгогч ирж саналаа өгөх зориулалтын замыг байршуулав. Мөн харааны
бэрхшээлтэй иргэдэд зориулан санал авах бүхээгт томруулдаг шил, ойрын харааны
нүдний шил, брайль үсэг бүхий хавтсыг байрлуулснаар анх удаа хараагүй иргэд
итгэмжилсэн хүний туслалцаагүйгээр бие даан санал өгсөн.
J. ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр
98. Монгол Улс бүх төрлийн ялгаварлан гадуурхах үйлдлийг хуулиар хориглох,
түүнтэй тэмцэх зорилгоор Арьс үндсээр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын
конвенцийн 14 дүгээр зүйлийг хүлээж авах боломжийг судалж байгаагаас гадна шинээр
боловсруулж буй Эрүүгийн хуулийн төсөлд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас,
хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл
бодол, боловсрол, төрх байдал, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн
нөхцөл байдлаар нь ялгаварлан гадуурхаж, эрх, эрх чөлөөг нь хязгаарласан, тодорхой
үйлдэл, эс үйлдэхүй шаардсан, заналхийлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж
оруулсан.
99. ЛГБТ хүмүүсийн эсрэг гардаг ялгаварлан гадуурхал, хүний эрхийн зөрчил
уламжлалт чиг хандлагаа даган тодорхой хэмжээнд оршин тогтносоор байна. Бэлгийн чиг
баримжаа буюу хүйсийн чиг баримжаанаас нь хамаарч ялгаварлан гадуурхахтай тэмцэх,
хүний эрхийн боловсрол, мэдээллийг олон нийтэд түгээх, олон нийтийн мэдлэг ойлголтыг
дээшлүүлэх зорилгоор 2012 онд хийсэн Монгол Улс дахь ЛГБТ хүмүүсийн эрхийн
хэрэгжилтийн судалгааны дүнг ХЭҮК-ийн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний
636
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление