ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ийн хүрээнд 2013-2014 онд 16-18 насны 81 хүүхдийг тэдгээрийн хүсэлтийн үндсэн дээр
мэргэжлийн сургалтад хамруулсан. Түүнчлэн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар 20122013 онд сайн дураараа хөдөлмөр эрхлэгч 5-17 насны 180 хүүхдийг нийгэмшүүлэх
сургалтад хамруулсан байна.
I. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр
84. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг Хүн амын хөгжил,
нийгмийн хамгааллын яамнаас боловсруулж байгаа бөгөөд тайлангийн хугацаанд
хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих, оролцоог хангах, хөдөлмөр
эрхлэлтийг нэмэгдүүлэх, сурч боловсрох, хүчирхийлэл, ялгаварлалаас ангид байх болон
бусад эрхийг баталгаажуулах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай
НҮБ-ын конвенцийг 2013-2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан
хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөнд аймаг, дүүрэг, холбогдох газрууд нарийвчилсан үйл
ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авч
хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж, хэрэгжилтийн тайланг
холбогдох яамд, агентлаг, аймаг, дүүргээс нэгтгэн авч Засгийн газрын хуралдаанд
танилцуулж байхаар заасан нь хяналтын механизмыг бүрдүүлсэн бөгөөд энэ ажил бүрэн
хэрэгжсэн.
85. Xөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг шинэчлэн
найруулах ажлын хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн
төслийг шинээр боловсруулан төр, төрийн бус байгууллага, иргэд, олон нийтээс санал
авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хуулийн үзэл баримтлалын төслийг
2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн
дэмжигдсэн бөгөөд одоо хуулийн төслийг эцэслэн боловсруулж байна.
86. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын
комиссыг 2013 онд байгуулсан. Тус комисс 4-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн
сэргээн засалтын анхан шатны бүртгэлийн маягт, 0-3 насны хүүхдийн хөгжлийн
бэрхшээлийг эрт илрүүлэх үнэлгээний хуудас боловсруулж, “0-3 насны хүүхдийн
хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулав.
Монгол Улсын 21 аймаг 9 дүүргийн тайлангийн нэгтгэлээр улсын хэмжээнд 0-3 насны
нийт 134579 хүүхэд үзлэгт хамрагдсан байна. Хөдөө орон нутгийн 21 аймгаас 99208
хүүхэд, нийслэлийн 9 дүүргээс 35371 хүүхэд хамрагдсан. Нийт үзлэгт хамрагдсан 0-3
насны хүүхдийн 73,7% нь аймгуудаас, 26,3% нь нийслэлийн дүүргүүдээс хамрагдсан.
Хэвийн хөгжилтэй 132614 буюу 98,5%, хөгжлийн хоцрогдолтой хүүхэд 1965 буюу 1,5 ийг
тус тус эзэлж байна.
87. Тэгш дүүрэн хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл, Орхон, Архангай, Өмнөговь аймаг,
нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Багахангай дүүрэгт нийт 25,5 сая төгрөгийн өртөг бүхий
сэргээн засах кабинет, ортопедийн цех байгуулав.
88. Эрүүл мэнд, спортын яамнаас Хүүхдийн осол гэмтлээс сэргийлэх үндэсний
хөтөлбөр, Нярайн тандалт, шинжилгээний хөтөлбөр (2014-2020)-ийг 2013 онд баталж,
тархины саатай хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулсан сургалтыг 4 аймаг, нийслэлийн 3
дүүрэгт зохион байгуулав.
634
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление