ХҮЧЭЭР АЛГА БОЛГОХООС БҮХ ХҮНИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦ Улсын олон улсын гэрээний дагуу гэмт этгээдийг хүсэлт гаргасан улсад шилжүүлэхээс бусад тохиолдолд гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхээр хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явагдана. 49. Шүүх шийдвэрээ гаргахдаа шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан, тэдгээрийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр дүгнэлт хийсэн, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоосон, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээ, ялыг хүндрүүлэх буюу хөнгөрүүлэх бүх нөхцөл байдлыг харгалзан гэм буруутай этгээдэд хуульд заасан тохирсон ялыг оногдуулдаг. 50. Монгол Улс нь “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенц”-д 2000 онд нэгдэн орсон бөгөөд тус конвенцийн заалтуудыг эрүүгийн хууль тогтоомжтой бүрэн нийцүүлсэн. Тухайлбал: Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. 51. Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө тэгш байхаар хуульчилсан. 12 дугаар зүйл 52. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд /Хүний халдашгүй байх эрхийг хангах/ энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно гэж заасан. 53. Мөн хуульд зааснаас бусад тохиолдолд шүүхийн зөвшөөрөлгүй, эсхүл шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар баривчлагдсан, цагдан хоригдож байгаа хүнийг прокурор даруй суллана. Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулах асуудлыг тодорхой зааж өгсөн. 54. Монгол Улсын дотоодын хууль тогтоомжид иргэн өргөдөл, гомдлоо чөлөөтэй гаргах эрхийг баталгаажуулан зааж өгсөн. Тухайлбал: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт: “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. 55. Мөрдөгч, прокурор нь гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай гомдол, мэдээллийг хүлээн авах үүрэгтэй. Гэмт хэргийн талаарх гомдол, 547

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление