НАЙМДУГААР БҮЛЭГ
мэдээллийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд тухайн гомдол гаргасан, мэдээлэл
өгсөн хүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гомдол гаргаж
болно.
56. Мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн
шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш
5 хоногийн дотор үзлэг хийх, шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв
авах, гэрчээс мэдүүлэг авах, хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, мөнгө, эд
зүйлийг хурааж авах, мөрдөн шалгах ажиллагаа явуулж болдог.
57. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж
хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хэргийн бодит байдлыг
нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч,
шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй
тогтоох үүрэгтэй байдаг.
13 дугаар зүйл
58. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар
бүлэгт Тогтоол биелүүлэх зорилгоор хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх асуудлыг
зохицуулсан. Прокурор тухайн этгээдийг баривчлах, цагдан хорих саналыг шүүхэд
хүргүүлж шилжүүлэн өгөх хүртэл цагдан хорих бөгөөд прокурор гадаад улсын хүсэлт
тавьсан эрх бүхий байгууллагатай холбогдож шилжүүлэн өгөх газар, цаг хугацааг
тохиролцож, шилжүүлэн өгөх ажиллагааг цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
59. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын
олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр
болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан нь олон улсын
эрх зүйн хэм хэмжээ үндэсний эрх зүйн хэм хэмжээтэй зөрчилдвөл олон улсын хэм
хэмжээг шүүх хэрэглэх боломжтой байдгаар тайлбарлана. Цаашид шинээр байгуулах гэмт
этгээдийг шилжүүлэх тухай эрх зүйн туслалцааны хоёр талт гэрээ хэлэлцээрт энэ төрлийн
гэмт хэргийг үйлдсэн этгээдийг шилжүүлэх асуудлыг тусгахаар ажиллаж байна.
14 дүгээр зүйл
60. Монгол Улс нь одоогоор 15 улстай гэмт этгээдийг шилжүүлэх болон 19 улстай
эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хоёр талт олон улсын
гэрээг байгуулан ажиллаж байна. Эдгээр гэрээний хүрээнд талууд харилцан бие биедээ
эрх зүйн туслалцаа үзүүлэх бүрэн боломжтой.
15 дугаар зүйл
61. Монгол Улс нь 14 дүгээр зүйлд заасны дагуу бусад улсуудтай байгуулсан эрх
зүйн туслалцааны гэрээний хүрээнд хамтран ажиллах боломжтой.
16 дугаар зүйл
62. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлд заасны
дагуу эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа хүсэх Мөрдөн шалгах ажиллагаа
548
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление