НАЙМДУГААР БҮЛЭГ
42. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар “эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагааны харьяалал”-ын асуудлыг зохицуулдаг бөгөөд уг хуульд
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг болон Монгол Улсын нутаг дэвсгэрт
хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан,
агаарын хөлөгт гарсан гэмт хэргийг харьяалан шийдвэрлэхээр заасан.
43. Дээрх хуулийн 43.5 дугаар зүйл /Шилжүүлэн өгөх зорилгоор цагдан хорих
таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх/ -д заасны дагуу Гадаад улсын эрх бүхий
байгууллагын хүсэлтийг хангаж шилжүүлэн өгөх хууль зүйн үндэслэл байвал түүнийг
баривчлан шилжүүлж өгөх хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах
тухай прокурорын саналыг шүүх хэлэлцэж шийдвэрлэдэг. Шилжүүлэн өгөх цаг, хугацаа,
газрыг хүсэлт гаргасан гадаад улсын эрх бүхий байгууллагад прокурор мэдэгдэнэ. Гэхдээ
ингэж цагдан хоригдсон этгээдийг 30 хоногийн дотор шилжүүлж аваагүй бол шүүхийн
шийдвэрээр суллана. Суллагдсан этгээдийг шинээр хүсэлт гаргасан тохиолдолд дахин
цагдан хорьж болохоор зохицуулсан.
44. Мөн хуулийн 42.4 дүгээр зүйлд Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай гадаад
улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг биелүүлэх асуудлыг зохицуулсан. Шүүх, прокурор,
мөрдөгч нь гадаад улсын холбогдох байгууллага, албан тушаалтны мөрдөн шалгах
ажиллагаа явуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан нийтлэг журмын дагуу биелүүлэх
үүрэгтэй. Гэхдээ уг хүсэлтийг биелүүлэхэд тухайн улстай байгуулсан олон улсын гэрээнд
заасан бол гадаад улсын мөрдөн шалгах ажиллагааны хэм хэмжээг хэрэглэж болно.
45. Харин хүсэлтиг биелүүлэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль
болон тухайн асуудалтай холбогдох олон улсын гэрээнд заасан шаардлагыг хангаагүй,
Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд харшлах, Монгол Улсын хуулийг
зөрчиж байвал шалтгааныг зааж, хүлээн авсан баримт бичгийг буцаахаар зохицуулсан.
46. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн
10.1 дахь хэсэгт “яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргаснаас хойш 2 цагийн дотор
яллагдагчийг цагдан хорьсон талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн
гишүүн, эсхүл өмгөөлөгч, гадаад улсын иргэн бол тухайн улсын Дипломат төлөөлөгчийн
газарт, тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газар байхгүй бол гадаад харилцааны
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ” гэж, 31.6 дугаар
зүйлийн 5 дахь хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг баривчилснаас хойш 6 цагийн дотор тухайн
сэжигтнийг баривчилсан талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн,
эсхүл өмгөөлөгч, гадаад улсын иргэн бол тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газарт
мэдэгдэнэ” тус тус заасан. Ингэж мэдэгдсэнээр гадаад улсын иргэд консулын туслалцаа
авах бүрэн боломжтой юм.
47. Одоогоор тус улс нь Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцааг
зохицуулсан гэрээг 19 улстай, Гэмт этгээд шилжүүлэх харилцааг зохицуулсан
туслалцааны гэрээг 15 улстай тус тус байгуулсан байна.
11 дүгээр зүйл
48. Монгол Улсад хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр
төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна /Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйл/. Монгол
546
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление