ДОЛООДУГААР БҮЛЭГ
дагуу насанд хүрээгүй хохирогч болон бэлгийн мөлжлөг, хүний наймааны хохирогч
болсон иргэдийг хамгаалах байранд байрлуулж хохирогчид хууль, эрх зүйн туслалцаа
үзүүлж, эргэн нийгэмшүүлэх арга хэмжээ авч ажилласан.
Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс 2017 оны 11 дүгээр сард
“Саун, караоке” хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулж саун, массаж нэрийдлээр
хүн худалдаалах, бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж буй
этгээдүүдийг баримтжуулан 6 газрын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон. Арга
хэмжээний хүрээнд биеэ үнэлж байсан 20 охид, эмэгтэйчүүдийг олж тогтоон бүртгэл
судалгаанд хамруулсан. Үүнээс насанд хүрээгүй 3 хүнийг хүн худалдаалах гэмт хэргийн
хохирогчоор тогтоож ажилласан байна.
Түүнчлэн бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулж, орон байраар хангадаг, биеэ
үнэлэхийг зохион байгуулдаг саун, массажны газрууд, зочид буудал, түрээсийн
байр, ширээний охидуудаар үйлчилдэг караоке болон гудамж талбай, цахим орчимд
дуудлагаар биеэ үнэлдэг охид, эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдийг бусдад зуучилдаг
сэжигтэй этгээдүүдийг илрүүлж, таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх зорилгоор
8 удаагийн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тайлангийн хугацаанд зохион
байгуулжээ. Үүний хажуугаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн
сүлжээ, телевиз, радиогоор цагдаагийн байгууллагын ажилтнууд сэрэмжлүүлэг мэдээлэл
хүргэх ажлуудыг тогтмол хийсэн.
Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хувийн
хэвшлийнхнээс санаачлан бэлтгэсэн “Бид бараа биш” сэдэвт баримтат киног бүтээхэд
төрийн байгууллагаас хамтран ажилласан байна.
22(b)-1Тайлангийн хугацаанд хууль сахиулах, цагаачлалын асуудал хариуцсан алба
болон прокурорын байгууллагын албан хаагчдад аливаа тусгайлсан сургалт явуулсан
эсэх,
341. Хууль зүй, дотоод хэргийн яам нь 2017-2019 онуудад Азийн сан олон улсын
байгууллагатай “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагаа албан хаагчдыг чадавхжуулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан.
Түүнчлэн 2017 оноос Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай “Монгол Улсын
Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг бэхжүүлэх
нь” төслийг хамтран хэрэгжүүлж байна.
342. Азийн сан олон улсын байгууллагатай “Хүн худалдаалах гэмт хэргийн
хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа албан хаагчдыг чадавхжуулах нь”
төслийн хүрээнд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдыг
бэлтгэх, мэргэшүүлэх цогц сургалтын хөтөлбөр боловсруулж, үндэсний сургагч багш
нарыг бэлтгэсэн бөгөөд нийт 700 гаруй шүүгч, прокурор, цагдаа, хил хамгаалах болон
гадаадын иргэн, харьяатын байгууллагын алба хаагчдыг сургалтад хамруулан, Дотоод
хэргийн их сургуулийн 2000 орчим сонсогчийг энэ чиглэлээр сургаж тус их сургуулийн
харьяа Цагдаагийн сургуульд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх арга зүйн танхимыг
байгуулсан.
524
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление