ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
343. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран “Монгол Улсын Хүн
худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг бэхжүүлэх
нь” төслийн хүрээнд 2019 ондхүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох,
шийдвэрлэх чиглэлээр хил хамгаалах, гадаадын иргэн харьяат, цагдаа, шүүх, прокурорын
байгууллагын 128 албан хаагчийг хүн худалдаалахын хохирогчдод туслалцаа үзүүлэх
арга барил эзэмшүүлэх, цагдаагийн байгууллагын 25 алба хаагчийг хил дамнасан хүн
худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааг үр
дүнтэй болгоход баримтлах зарчим, туршлага сэдвээр сургалтад хамруулсан.
344. Төслийнхүрээнд 2020 ондхүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
арга хэмжээ хамтран хэрэгжүүлэх семинарыг цагдаа, хил, тагнуул, гадаадын иргэн,
харьяат, дотоод хэргийн их сургуулийн алба хаагчид, төрийн бус байгууллагын төлөөлөл
30 хүнийг, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг илрүүлэх, туслалцаа үзүүлэх
чиглэлээр хамтарсан сургалтыг Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдад
цагдаагийн алба хаагч, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийгмийн
ажилтан нийт 30 хүнийг тус тус сургасан.
345. Хууль сахиулагч болон нийгмийн ажилтнуудад зориулж хүний наймааны
сэдвээр хийх сургалтыг төрөөс санхүүжүүлж эхэлсэн бөгөөд сургалтад зориулж заах
багш болон сургалтын байраар хангах зэрэг тодорхой хэлбэрийн бодит дэмжлэг үзүүлсэн
байна.
22(b)-2 Эрүүгийн хуулийн зохих зүйл, заалтуудын дагуу хүний наймаа хийсэн гэмт
этгээдүүдийг ялласан эсэх, прокурорын хяналтад оруулсан эсэхийг нягтлах талаар
хүчин чармайлт гаргасан эсэх;
346. Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд хүн худалдаалах гэмт хэргийг насанд
хүрсэн хүний эсрэг үйлдсэн бол хоёроос найман жилийн хорих ял, хүүхдийн эсрэг
үйлдсэн бол таваас арван хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор заасан. Эдгээр
ял шийтгэл нь хангалттай чанга бөгөөд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах
гэмт хэргийн ял нь хүчин гэх мэт бусад хүнд гэмт хэрэгт оноодог ялтай дүйцэхүйц хүнд
заалт болсон. Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлээр бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн
худалдаалах зарим хэлбэрүүдийг тусгаж хуульчилсан.
347. Эрүүгийн хуулийн 13.1, 12.3 дугаар зүйлийн дагуу мөрдөн шалгаж байсан 26
хэргийг прокурор хэрэгсэхгүй болгосон. Улсын Ерөнхий прокурорын газраас 2018 оны
эхээр хэрэгсэхгүй болгосон дээрх хэргүүдийг дахин шалгаж, албан ёсоор мөрдөх ажлын
хэсэг байгуулсан.
348. 2018 онд хүний худалдаалах, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах
зэрэг 62 этгээдийг буруутган мөрдөн шалгаснаас 21 хэрэгт нь ял шийтгэл оногдуулсан.
Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан хүн худалдаалах гэмт хэргийн дагуу 15
гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлд заасан бэлгийн мөлжлөг гэмт хэргийн
дагуу 6 яллагдагч байсан. Шүүхээс 2019 онд Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан
хүн худалдаалах 7 хүнд холбогдох 2 хэргийг хянан шийдвэрлэж, тус тус ял, эрүүгийн
хариуцлага оногдуулсан байна.
525
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление