ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ Хүн худалдаалахтай тэмцэх асуудал 22. Хорооноос өмнө өгсөн ажиглалт дүгнэлт (31 болон 32 дахь параграф)-н дагуу дараах мэдээллийг гаргаж өгнө үү. 22(а)-Албадан хөдөлмөр, бэлгийн мөлжлөг зэрэг хүний наймаатай холбоотой гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор тайлангийн хугацаанд тусгайлсан арга хэмжээнүүд авсан эсэх; 339. Засгийн газрын 2017 оны 148 дугаар тогтоолоор “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Дэд зөвлөл байгуулагдан, ажиллаж байна. Эрүүгийн хуулийн 13.13 дугаар зүйлд албадан хөдөлмөрлүүлэхийг гэмт хэрэгт тооцсон. Бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, илт хохиролтой болзол, нөхцөл тулгаж, эсхүл хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдлыг далимдуулан эрхшээлдээ оруулж цалин хөлсгүй хөдөлмөр эрхлүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тайлангийн хугацаанд энэ гэмт хэргийн талаар шүүхээр хэрэг шийдвэрлэгдээгүй байна. Иргэний нийгмийн байгууллагуудаас тус гэмт хэргийг тодорхойлж байгаа элементүүд нь Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан хүн худалдаалах гэмт хэргийн тодорхойлолт дахь албадан хөдөлмөрөөс ялгах боломжгүй байгаа талаар шүүмжлэлтэй ханддаг. Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. 340. Цагдаагийн байгууллагаас 2020 оны эхний есөн сарын байдлаар Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд заасан хүн худалдаалах гэмт хэрэгт 15 холбогдогч, 35 хохирогчтой 12 хэрэг, Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлд заасан бэлгийн мөлжлөг гэмт хэрэгт 12 холбогдогч, 16 хохирогчтой 9 хэрэг, Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлд заасан биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэгт 17 холбогдогчтой, 51 хохирогчтой 15 хэргийг илрүүлэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Үүний зэрэгцээ Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс, Хүйсийн тэгш эрхийн төв, Талита Ази, “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж гэрээний 523

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление