ТЭМДЭГЛЭЛ 1.4. ХЭСЭГ - ЭРХ ЗҮЙН ОРЧИН Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах асуудлыг олон улсын болон үндэсний эрх зүйн хэм хэмжээний аль алинаар нь зохицуулсан байдаг. Олон улсын хэмжээнд мөрдөгдөх хэд хэдэн хэм хэмжээг баталжээ. Эдгээрээс конвенц, протоколыг соёрхон баталсан улс орнууд заавал дагаж мөрдөх үүрэгтэй бол харин зөвлөмжийг заавал биелүүлэх шинжгүй боловч үндэсний тогтолцоог бэхжүүлэх удирдамж болдог. Хөдөлмөрийн хүрээний нэг суурь зарчим нь албадан хөдөлмөрийн бүх хэлбэрийг хориглох явдал юм. Иймээс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн бүх улс нь албадан хөдөлмөртэй холбоотой хэм хэмжээг соёрхон баталсан эсэхээс үл хамаарч хүндэтгэж, дагаж мөрдөн, дэмжих ёстой болно. A. ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭМ ХЭМЖЭЭ Эдүгээ Олон улсын хөдөлмөрийн бага хурлаас 190 конвенц, 6 протокол, 206 зөвлөмж баталжээ. Эдгээрийн найм нь “суурь конвенц”, дөрөв нь “засаглалын конвенц”, бусад нь “техникийн конвенц”-д хамаардаг байна7. Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийг тогтоосон суурь найман конвенцод дараах конвенцууд хамаардаг байна. Үүнд: • Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар конвенц • Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 98 дугаар конвенц • Албадан хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 29 дүгээр конвенц • Албадан хөдөлмөрийг устгах тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 105 дугаар конвенц • Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 138 дугаар конвенц • Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенц • Тэгш шан хөлс олгох тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар конвенц • Алагчлахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенц болно. ____________________________ 7 Олон улсын хөдөлмөрийн байгууллага. Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний талаарх танилцуулга, 2019. Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага | 9

Select target paragraph3