ТЭМДЭГЛЭЛ
Дараах он тоололд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох хэм
хэмжээг харуулав8.
1930
1930
1949
1957
1958
1975
1997
1998
1999
2011
2014
АЛБАДАН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН
БАЙГУУЛЛАГЫН 29 ДҮГЭЭР КОНВЕНЦ
Энэхүү конвенцыг соёрхон баталж байгаа улс орнууд албадан болон
заавал хийлгэх хөдөлмөрийн бүх хэлбэрийг арилгах үүрэг хүлээдэг
(1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг). Энэ конвенц нь албадан хөдөлмөрийн
талаар хэм хэмжээ тогтоосон анхны конвенц бөгөөд “албадан болон
заавал хийлгэх хөдөлмөр” түүнд үл хамаарах таван хэлбэрийг тус тус
тодорхойлжээ. Түүнчлэн уг конвенцод нэгдэн орсон улс орнуудаас
албадан хөдөлмөрлүүлсэн аливаа тохиолдолд эрүүгийн хариуцлага
хүлээлгэх, түүнд нь “тохирох ял шийтгэл ногдуулж, хэрэгжилтийг нь чанд
сахиулдаг байх”-ыг шаарддаг болно (25 дугаар зүйл).
1949
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗОРИЛГООР ШИЛЖИН СУУРЬШИХ ТУХАЙ (ХЯНАН
ӨӨРЧИЛСӨН) ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 97 ДУГААР
КОНВЕНЦ
Энэхүү конвенц нь түүнд нэгдэн орсон улс орнууд цагаач ажилчдад үнэ
төлбөргүй тусламж, мэдээллийн үйлчилгээ бий болгох, ажиллуулах,
гадагш чиглэсэн болон гаднаас орж ирэх шилжих хөдөлгөөнтэй
холбоотой төөрөгдүүлсэн ухуулгын эсрэг арга хэмжээ авах замаар
хөдөлмөр эрхлэх зорилготой олон улсын шилжилт хөдөлгөөнийг
хөнгөвчлөхийг шаарддаг. Мөн конвенцоор цагаач ажилчдад эмнэлгийн
зохистой тусламж үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрийн хөлс, хадгаламжийг
шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтын хэм хэмжээг заажээ. Түүнчлэн
улс орнууд хөдөлмөрийн нөхцөл, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, нийгмийн
хамгааллын зэрэг олон асуудлаар өөрсдийн харьяат иргэдэд үзүүлдгээс
дутуугүй таатай нөхцөлийг олгож, эрх тэгш хандах ёстой юм.
1957
АЛБАДАН ХӨДӨЛМӨРИЙГ УСТГАХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН
БАЙГУУЛЛАГЫН 105 ДУГААР КОНВЕНЦ
Энэхүү конвенцод төрийн эрх мэдэлтнүүдийн зүгээс албадан
хөдөлмөр хийлгэхийг хориглох таван тодорхой тохиолдлыг шууд зааж
өгчээ. Тухайлбал улс төрийн үзэл бодлоо илэрхийлснийг цээрлүүлэх,
эдийн засгийн хөгжлийн зорилгоор, ажил хаялтад оролцсоны төлөө
эсвэл арьс өнгө болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхах арга
хэрэгсэл болгох, хөдөлмөрийн сахилгыг сахиулах зорилгоор албадан
хөдөлмөрлүүлэхийг хориглодог байна.
____________________________
Эдгээр хэм хэмжээг бүрэн эхээр нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын цахим
сайтаас үзнэ үү. www.ilo.org/normes
8
10
| Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд
шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь