ТЭМДЭГЛЭЛ Тохирох ажлын байранд зуучлах Ажилд зуучлах ажиллагаа нь ажиллагчдад мэргэшил, ур чадвар, хүсэл эрмэлзлэлд нь тохирсон ажлын байрыг санал болгосон үр ашигтай үйлчилгээ байх ёстой юм. Б. АЖИЛД ЗУУЧИЛСНЫ ТӨЛБӨР, ХОЛБОГДОХ ЗАРДЛЫГ АЖИЛЛАГЧДААР ТӨЛҮҮЛЭХИЙГ ЗОГСООХ НЬ Ажилд зуучлах, авах үйл явцад өндөр төлбөртэй хөндлөнгийн зуучлагчид оролцож, цалин хөлс багатай ажилд шилжин ирэгчдэд дарамт учруулдаг. Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн банкны судалгаа6-наас харахад бага орлоготой, ур чадвар, боловсрол хамгийн бага хүмүүс орлоготойгоо харьцуулахад хамгийн өндөр зардлыг төлдөг байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах ерөнхий зарчим, үйл ажиллагааны удирдамж” нь ажилд зуучлах, авахтай холбоотой төлбөр, бусад зардлыг ажилтан бус ажил олгогч хариуцах ёстойг тодорхой шаарддаг. В. ЭНЭ ҮЙЛ ЯВДАЛД ӨӨР ХЭН ОРОЛЦООТОЙ ВЭ? Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг дэмжихэд олон талууд оролцдог. Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангахад ахиц дэвшил гаргах эцсийн хариуцлагыг Засгийн газар хүлээж, олон улсын хэм хэмжээнд нийцсэн хууль тогтоомж, бодлогыг баталж мөрдүүлэх ёстой билээ. Ажилд зуучлагчид, төрийн хөдөлмөр эрхлэлтийн албад, төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажил олгогчид мөн үйлдвэрчний эвлэл, иргэний нийгэм бүгд ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Эцэст нь хэлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ажиллагчдыг мэдээллээр хангах, алдаа дутагдлыг нийтэд ил болгох үүрэг гүйцэтгэж чадна. Г. ЁС ЗҮЙТЭЙ АЖИЛД ЗУУЧЛАГЧИД Зарим хувийн зуучлагч компани/агентлагууд нь “ёс зүйтэй ажилд зуучлагч” байх сонголт хийсэн байдаг. Тэдний зүгээс ажил олгогч болон ажилтанд санал болгож буй нөхцөл, болзол нь нээлттэй байж, ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах удирдамжийг удирдлага болгон ажилладаг. Ажилд зуучлах, авах харилцаанд эрх зүй, ёс суртахууны зарчмыг удирдлага болгох явдлыг харуулахад тэдний туршлага чухал ач холбогдолтой юм. ____________________________ 6 8 The World Bank. KNOMAD - ILO Migration Costs Surveys, 2017. | Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь

Select target paragraph3