ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ хөдөлмөрийн дадлага олгох зэрэг үйл ажиллагааг өргөжүүлэхээр заасныг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Сурагчдын дотуур байр. Нүүдлийн мал аж ахуйн амьдралын хэв загвар зонхилсон манай орны хувьд малчдын хүүхдийг сургуульд хамруулж байсан уламжлалт үндсэн аргын нэг бол хөдөө орон нутгийн сургуулийг дотуур байраар хангаж ирсэн явдал юм. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих шилжилтийн эхний он жилүүдэд дотуур байрны үйл ажиллагааг хэвийн явуулахад санхүүжилтийн эх үүсвэр хязгаарлагдмал байснаас олон байр хаагдсан, мөн дотуур байранд суух хүүхдүүдээс тодорхой хэмжээний мах ногдуулан авах болсон зэрэг нь түүнд хамрагдах хүүхдийн тоог эрс багасгасан юм. Дотуур байрны сурагчид, нийт суралцагчдын 14,5 хувийг 1990 онд хамарч байсан бол 1996 онд 4,1 хувь болтлоо буурсан байна. Дотуур байрны сурагчдыг өмнөх жилтэй нь харьцуулсан жилийн түвшингээс үзэхэд 1995-1996 оны хичээлийн жилийг хүртэл тогтмол буурч байсан бөгөөд 1996-1997 оны хичээлийн жилээс эхлэн өсөх хандлага руу орж эхэлсэн байна. ЕБС-ийн дотуур байранд амьдардаг хүүхдийн тоо сүүлийн 4 жилийн хугацаанд аажим өссөөр 2000 онд 27.4 мянгад хүрсэн нь дотуур байрын нөхцөл харьцангуй дээрдсэн, сургууль завсардалт багассан, хоолны зардлыг улсаас хариуцан төлөх болсон явдал голлон нөлөөлж байна. Чөлөөт цагийг өнгөрүүлэх, алжаал тайлах, хүмүүжлийн ажил. Засгийн газраас “Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг батлан 1997 оноос хэрэгжүүлж байна. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий боловсролын сургуульд заах “Экологи”, их сургууль, коллежид заах “Экологи, байгаль хамгаалал” хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, уг хичээлийг заавал судлах хичээлийн бүрэлдэхүүнд орууллаа. Гэгээрлийн сайдын 1998 оны 257, 275 дугаар тушаалаар Хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөр, Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгоход баримтлах уран бүтээлийн жагсаалтыг батлан мөрдөж байна. Хүүхдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний хүсэл, сонирхолд нийцсэн үйл ажиллагаа зохион байгуулах арга зүйг боловсруулах шаардлагатай байна. Монгол Улсад сүүлийн жилүүдэд нүүрэлсэн зудын гамшиг тохиолдол малчдын хүүхдэд ихээхэн сөрөг нөлөөлж байна. Зудтай байгаа аймаг, сумдын сургуулиудыг засварлах, дотуур байрны ахуй нөхцлийг сайжруулахад чиглэсэн зарим арга хэмжээг хэрэгжүүлж байгаа боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Зудын улмаас эцэг, эх нь амьжиргааны эх үүсвэр болсон мал нь цөөрснөөс хот руу чиглэсэн нүүдэл ойрын жилүүдэд үргэлжлэх төлөвтэй байна. Тулгамдаж байгаа асуудал. Нийт 70.3 мянган ор бүхий 653 хүүхдийн цэцэрлэгт 79,3 мянга гаруй хүүхэд хүмүүжиж байгаа нь хүүхдийн цэцэрлэгт хамрагдвал зохих 3-7 насны нийт хүүхдийн 30 орчим хувийг хамарч байна. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангахад цэцэрлэгийн барилга, орны тоог одооныхоос нэлээд хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага байна. Цэцэрлэгт орсон хүүхдийн тоо харилцан адилгүй байна. Нийт цэцэрлэгт хамрагдагчдын 40,7 хувь хотод бөөгнөрч, 95

اختر الفقرة المستهدفة3