ЗУРГАДУГААР БҮЛЭГ ЕБС-ийн 8 дугаар анги төгсөөд 9 дүгээр ангид орж чадаагүй хүүхдүүдийг мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцуулан мэргэжил эзэмшүүлж байна. Засгийн газар Техникийн болон мэргэжлийн сургалтыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлан 1998 оноос хэрэгжүүлж байна. Төрийн ба төрийн бус өмчийн 38 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 1999 оны байдлаар 10765 суралцагч суралцаж байна. Барилгын мэргэжлээс бусад мэргэжлийн боловсролын сургуулиудын оюутнуудын дийлэнх нь буюу 58,6 хувь нь эмэгтэйчүүд байна. Өнөөгийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн тогтолцоо өсөн нэмэгдэж байгаа хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд тэр бүр нийцэж чадахгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд зах зээлийн өнөөгийн байдлыг цэгцтэй судлах, ирээдүйн ажлын байрны хэрэгцээг төлөвлөж сурах хэрэгтэй байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль батлуулах замаар сургалтын шинэ хөтөлбөр, сургалтын стандарт боловсруулах шаардлага гарч байна. Тахир дутуу болон нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд боловсрол эзэмших боломжоор хангагдсан байдал. Сургуулийн өмнөх ба бага, суурь боловсролын үйлчилгээний гадна орхигдсон хүүхдүүдийн боловсрол эзэмших эрхээ эдэлж чадахгүй байгаагийн үндсэн шалтгаан нь нийгэм дэх хүн амын ядууралтай шууд холбоотой юм. Эцэг, эх нь амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй болсны улмаас хүүхдээ сургуульд суралцуулах боломж нь хязгаарлагддаг байна. Хүүхдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах чадваргүй гэр бүлийн тоо нэмэгдэж, хүүхэд хараа хяналтгүй болох нь ихэслээ. Сургуулийн орчинд сургалтын сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх шаардлагатай байна. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийг нэгтгэн сургах, тэдэнд хандах нийгмийн хандлагыг өөрчлөх, боловсрол эзэмшүүлэх асуудал хоцрогдонгуй хэвээр байна. Монгол Улсын сургуулийн насны нийт хүүхдийн 4 хувь буюу 34000 хүүхэд тахир дутуу болон оюун ухааны хомсдолтой байгаагаас 37 хувь нь сургуулийн гадна байна. Хөдөө орон нутагт амьдарч байгаа эмгэг согогтой хүүхдүүд бүс нутагтаа тусгай боловсролын үйлчилгээнд хамрагдах боломж хязгаарлагдмал байна. Ерөнхий боловсролын тусгай 5 сургуульд 2000 оны байдлаар 2000-гаад хүүхэд суралцаж байна. Нийгмийн эмзэг бүлгийн болон 4 ба түүнээс дээш хүүхэд нь сургуульд зэрэг суралцдаг өрхийн нэг хүүхдийн хичээлийн хэрэглэлийг төрөөс хариуцаж байна. Энэ хичээлийн жилд нийт 35000 хүүхэд хичээлийн хэрэглэлээр үнэ төлбөргүй хангагдлаа. Норвегийн Хүүхдийг ивээх сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын Хүүхдийн эрхийн төвтэй хамтран Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэд Сургуулийн нийгмийн ажлын нэгжийг ажиллуулж байна. Тус нэгж нь ЕБС-д ажиллах нийгмийн ажилтнуудыг бэлтгэх, давтан бэлтгэх, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой юм. Хүүхдийн хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2000 оны 157 дугаар тогтоолоор ойрын жилүүдэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг баталлаа. Энэ чиглэлд ЕБС-ийн дотуур байрыг ээлж дараатай засварлах, сурагчдын дүрэмт хувцсаар хангах, нэн ядуу өрхийн хүүхдийн дүрэмт хувцасны үнийг төрөөс санхүүжүүлэх, аймаг, нийслэлийн албан бус боловсролын Гэгээрэл төвийг бэхжүүлэх, сургууль завсардсан хүүхдэд суурь боловсрол нөхөн олгох, ажил мэргэжлийн чиг баримжаа, 94

اختر الفقرة المستهدفة3