ЗУРГАДУГААР БҮЛЭГ
43,2 хувь нь суурин газар, 15,9 хувь нь хөдөө байна. Малчдын хүүхэд, амьжиргааны
түвшин доогуур айлын хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломж хязгаарлагдмал байна.
Хүүхдийг зохих насанд нь боловсрол эзэмшүүлэх, боловсролын үйлчилгээний
хүртээмжийг нэмэгдүүлэх, энэ талын үйлчилгээг хүүхэд бүрт хүргэх явдал гол зорилт
болж байна. Малчдын хүүхдийн сургуульд сурах таатай орчин бүрдүүлэх чиглэлээр
нэлээд ажил хийх шаардлагатай байна.
Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хөдөө орон нутгийн хүүхдүүд бүс нутагтаа
боловсрол эзэмших боломж, нөхцөл хязгаарлагдмал байна. Хүүхдийн чөлөөт цагийг
үр дүнтэй өнгөрүүлэх, тэдний нас, сэтгэхүй, хэрэгцээ сонирхолд тохирсон төрөл бүрийн
үйл ажиллагаа явуулах арга зүй бүрдээгүй байна, Тэрчлэн багш бэлтгэх, давтан бэлтгэх,
мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бүхэлд нь өөрчлөн шинэчлэх үзэл баримтлал, чиг
хандлага тодорхойлогдоогүй, төрийн болон төрийн бус өмчийн сургуулиар бэлтгэж байгаа
багш нарын мэргэжлийн түвшин бага, дунд боловсролын хөгжлийн шаардлагыг бүрэн
хангаж чадахгүй, багш нарын мэргэжил дээшлүүлэх оновчтой, үр ашигтай шинэ бүтэц
бүрдээгүй, багш нарын цалин болон нийгмийн асуудал шаардлагын түвшинд хүрээгүй
байна.
Цаашдын зорилт. Хот, хөдөөгийн сургуулиудын сургалтын орчны ялгааг багасгаж,
багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах бодлого боловсруулан хэрэгжүүлэх;
Сургалтын агуулгын стандартыг бүрэн хэрэгжүүлхүйц боловсролын орчны
стандартыг боловсруулан мөрдүүлэх;
Сургуулийн барилга, дотуур байрыг засах, өргөтгөх, шинэ сургууль барих, улмаар
сургалтын орчныг сайжруулахад мэдэгдхүйц ахиц гаргах;
Сургалтын орчны стандартыг хангахуйц сургалтын хэрэглэгдэхүүн, лаборатори, тоног
төхөөрөмж, цахим тооцоолуурын хангамжийг нэмэгдүүлэх;
Амьжиргааны доод түвшингээс бага орлоготой болон ядуу амьдралтай эмзэг
бүлгийн өрхийн хүүхдүүд, тусгай хэрэгцээт боловсрол шаардсан хүүхдүүдийг боловсрол
эзэмших тэгш боломжийг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг болно.
Эдгээр зорилтуудыг хангахад юуны өмнө тулгамдсан болон хөгжлийн хэтийн
асуудлуудад судалгаа, хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ дүгнэлт өгөх, улмаар
хэрэгжүүлэх арга хэрэгслийг боловсронгуй болгоход үйл ажиллагааг чиглүүлэх болно.
Хүүхдийн оролцооны эрхийг дэмжих чиглэл. Хүүхдийн өөрийн удирдлагын
байгууллагууд 1990-ээд оноос үүссэн хөгжил нь тайлангийн хугацаанд эрс идэвхжлээ.
Монголын Скаутын холбоо, Хүүхэд залуучуудын хөгжлийн төв, “Нэг ертөнц -Өсвөр үе”,
Идэрчүүдийн холбоо зэрэг олон байгууллага монгол орны өсвөр үе, хүүхэд залуучуудыг
нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, хөгжих, боловсрох эрхийг эдлэх нөхцөл боломжоор
хангах, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж, багагүй
амжилт ололт, арга туршлага хуримтлууллаа. Энэ хугацаанд хүүхдийн хөгжих, нийгмийн
амьдралд оролцох эрхийг хангах орчныг бүрдуүлэх талаар төр засгаас онцгой анхаарч,
хэд хэдэн чухал арга хэмжээ авлаа. Энд Төрийн бус байгууллагын тухай хууль 1997 онд
батлагдсан нь иргэний нийгмийн байгууллагыг дэмжих үндсэн нөхцөл боллоо.
96