ЗУРГАДУГААР БҮЛЭГ
-
-
мөрдөн байцаагч ба шүүхэд эцэг, эх буюу хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан
дуудах, 386-д насанд хүрээгүй хүмүүсийн үйлдсэн хэргийг тусгаарлах, 387-д
тэднийг байцаахад сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах (16 нас хүртэл заавал),
388-д насанд хүрээгүй яллагдагч, түүнийг эцэг, эх буюу бусад хууль ёсны
төлөөлөгч оролцуулахыг тус тус тодорхойлжээ.
1996 оны Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд хорих ял ногдуулах
шүүхийн шийдвэрийг хойшлуулах, хянан харгалзах болон насанд хүрээгүй
ялтны дэглэм, орон байрны асуудал тусгагдсан байна.
Цаазаар авах болон бүх насаар нь хорих ял
оноох насны хязгаар
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 18 нас хүрээгүй хүүхэд, жирэмсэн эмэгтэйг
цаазаар авахгүйг;
Иргэний болон эрүүгийн хэргийн талаар
шүүхэд мэдүүлэг өгөх нас
- Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 16 нас хүрээгүй гэрчид хэргийн талаар
мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлан өгнө. Харин
гэрчлэхээс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал гэрчилбэл хүлээлгэх
хариуцлагын талаар урьдчилан сануулахгүй. Байцаалтыг эхлэхдээ гэрч нь
сэжигтэн, яллагдагч хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоож, гэрчийн
биеийн байцаалттай холбогдох бусад зүйлийг тодруулахыг, гэрчийг байцаах
ажиллагаа нь ямар хэргийн талаар дуудагдаж ирсэн, тэр хэргийн талаар мэдэх
бүх зүйлийг яриулахаас эхэлнэ. Гэрчээс мэдүүлэг өгч дууссаны дараа түүнд
асуулт тавьж болно. Харин хөтлөх маягаар асууж болохгүйг;
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 158 дугаар зүйлд 16 хүртэлх насны гэрчийг
байцаахдаа сурган хүмүүжүүлэгчийг оролцуулна. Хэрэв шаардлага байвал
түүний эцэг, эх буюу хууль ёсны бусад төлөөлөгч, эсхүл ойрын төрөл садны
хүмүүсийг оролцуулж болохыг;
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 47 дугаар зүйлд насанд хүрээгүй хүмүүсийн
хэргийг шийдвэрлэхэд өмгөөлөгчдийг заавал оролцуулахыг,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд эрх
зүйн чадамжгүй болон зарим буюу хэсэгчилсэн чадамжтай хүний эрх, эрх
чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч,
эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд хамгаалах бөгөөд тэд
өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж заасныг,
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 279 дүгээр зүйлд 16 нас хүрээгүй гэрч
буюу мөн шүүхийн үзэмжээр 16-18 хүртэлх насны гэрчийг байцаахад сурган
хүмүүжүүлэгчийг ирүүлнэ. Хэрэв шаардлагатай байвал насанд хүрээгүй
хүмүүсийг эцэг, эх буюу хууль ёсны бусад төлөөлөгчдийг дуудаж болохыг;
- Дурдсан хүмүүс хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгөөр гэрчид асуулт
тавьж болно. Хэргийн үнэнийг тогтооход шаардлагатай байвал шүүхийн тогтоол,
72