ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ шүүгчийн захирамжаар насанд хүрээгүй гэрчийг шүүгдэгчийн оролцоогүйгээр байцааж болохыг; - Шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимд орж ирсний дараа гэрчийн мэдүүлгийг танилцуулж, түүнд тэрхүү гэрчид асуулт тавих бололцоо олгохыг; - 16 нас хүрээгүй гэрчийг шүүх байлгах шаардлагатай гэж үзээгүй бол түүнийг байцааж дууссаны дараа шүүх хуралдааны танхимаас гаргахыг; - Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 1.2-д эрхийн чадвар, чадамжийг хуулиар тогтоосон журмаас гадуур хязгаарлах буюу хасаж болохгүйг; Эрхийн чадвар, чадамжийг хязгаарлах буюу хасахад чиглэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг тус тус заажээ. Эцэг, эхийн зөвшөөрөлгүй шүүх, түүнтэй адилтгах эрх мэдэл бүхий байгууллагын өмнө гомдол гаргах, хариу авах боломжтой насны хязгаар - Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155-д гэрчийг зарлан дуудах хуудсаар дуудна. Зарлан дуудах хуудсыг гэрчид гардуулна. Насанд хүрээгүй гэрчийг эцэг, эх буюу түүний хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан дуудна. Өөр журмыг гагцхүү хэргийн байдлаас шалтгаалан хэрэглэж болохыг; - Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 156-д 16 нас хүрээгүй гэрчид хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлан өгнө. Харин гэрчлэхээс татгалзах буюу зайлсхийх, санаатайгаар худал гэрчилбэл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулахгүйг; - Иргэний хуулийн 10.1-д Бага насны буюу арван дөрвөн насанд хүрээгүй хүмүүсийн хийх хэлцлийг түүний нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч эцэг, эх, асран хамгаалагч хийхийг; - Иргэний хуулийн 10.2-д Бага насны хүмүүс өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэл хийж болохыг; - Иргэний хуулийн 11.1-д Насанд хүрээгүй буюу арван дөрвөөс арван найм хүртэлх насны хууль ёсны төлөөлөгч эцэг, эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр хэлцэл хийхийг; Захиргааны болон шүүхийн үйл ажиллагаанд оролцох нас - Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.2 -д 14-өөс 18 хүртэлх насны (насанд хүрээгүй) хүмүүс өөрийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо шүүхэд биечлэн хамгаалах эрхтэйг; Хүүхдийн хувийн зөвшөөрлийг заавал авч шийдэх асуудлууд (нэр өөрчлөх, гэр бүлийн харилцаанд өөрчлөлт оруулах, үрчлэх, халамжлагч өөрчлөх) - Гэр бүлийн хуулийн 22.1-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтоохыг; - Гэр бүлийн хуулийн 23.1-д Хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл 73

اختر الفقرة المستهدفة3