ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ - Гэрлэх нас Гэр бүлийн тухай хуулийн 6.1-д харшлах шалтгаангүй бол 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр буюу Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан зөвшөөрөлцсөнөөр Монгол Улсад гэрлэж болохыг тус тус заасан байна. Бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөн насыг хуулиар нарийвчлан заагаагүй боловч Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлд 16 насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдвэл гэмт хэрэгт тооцохоор заасан байна. Цэрэгт алба хаах нас Зэвсэгт хүчинд сайн дураараа орох насыг хуулиар тогтоогоогүй байна. - Албан журмаар цэргийн албанд элсэх насыг Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9. 2-д 18-25 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татахыг заасан. - Зэвсэгт мөргөлдөөнд оролцох насны талаар хуульд заалт байхгүй. - - - Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нас Эрүүгийн хуулийн 9.1 -д гэмт хэрэг үйлдэхийн өмнө 16 насанд хүрсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг; Эрүүгийн хуулийн 9.2-д 14-16 хүртэл насны этгээд зөвхөн бусдыг алах, бусдын бие махбодид хүнд буюу хүндэвтэр гэмтэл санаатай учруулах, хүчиндэх, бусдын эд хөрөнгийг хулгайлах, булаах дээрэмдэх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар танхайрах, зам харилцаа, тээврийн хэрэгслийг гэмтээх гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг; Эрх чөлөөг нь хязгаарлах, баривчлах, тусгаарлах, шоронд хорих нас Эрүүгийн хуулийн 22.8-д Хөнгөн буюу хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн буюу хүнд буюу онц хүнд гэмт хэрэгт гурван жилээс дээшгүй хугацаагаар анх удаа хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй эрэгтэйчүүд, түүнчлэн хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй эмэгтэйчүүдийн хорих ялыг жирийн дэглэмтэй хүмүүжил хөдөлмөрийн сургуульд эдлүүлэхээр оногдуулахыг; Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 383-д Насанд хүрээгүй этгээдийг албадан саатуулах, түүнчлэн түүнд таслан сэргийлэх арга хэмжээ болгож түүнийг цагдан хорьж болно. Албадан саатуулах ба цагдан хорихоор арга хэмжээ авагдсан насанд хүрээгүй этгээдийг насанд хүрсэн хүмүүс ба шийтгэгдсэн насанд хүрээгүй хүмүүсээс тусгайд нь байлгавал зохихыг, 384-т дээрх арга хэмжээнээс гадна түүнийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хяналтад шилжүүлэх, 385-д насанд хүрээгүй этгээдийг 71

اختر الفقرة المستهدفة3