ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
пактын 4 дүгээр илтгэлийг 2012 онд, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай
конвенцийн анхдугаар илтгэлийг 2012 онд, Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг
устгах тухай олон улсын конвенцийн 19-21 дүгээр илтгэл (нэгтгэсэн)-ийг 2014 онд,
Эмэгтэйчүүдийг алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 8-9 дүгээр
илтгэл (нэгтгэсэн)-ийг 2014 онд тус тус хүргүүлсэн. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 5
дугаар илтгэл, Эрүүдэн шүүх болон хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон
харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 2 дугаар илтгэлийг боловсруулсан.
C.Хүний эрхийг хангах чиглэлээр шинээр байгуулагдсан институцууд
13. Анхдугаар тайланд дурдсан хүний эрхийн байгууллагууд үйл ажиллагаагаа
явуулж байгаагийн зэрэгцээ тайлангийн хугацаанд батлагдсан Гэрч, хохирогчийг
хамгаалах тухай хууль, Тахарын албаны тухай хуулийн дагуу гэрч, хохирогчийг хуульд
заасан хэлбэрээр хамгаалах үүрэг бүхий Тахарын албыг шинээр байгуулан ажиллуулж
байна. Тахарын алба нь 79 шүүхийн 41 Тамгын газрын 43 байрыг хамгаалалтанд аваад
байна.
14. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөлийг 2012 онд байгуулав.
15. Хүний эрхийн чиглэлээрх олон улсын гэрээнд нэгдэн орох, орсон гэрээний
хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, гэрээний тайлан, мэдээллийг
боловсруулах, хүргүүлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий Хүний эрхийн
хэлтсийг Гадаад хэргийн яамны Олон улсын эрх зүйн газарт 2014 онд шинээр байгуулав.
16. Төлбөрийн чадваргүй яллагдагчид эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хууль
батлагдсанаар Хууль зүйн туслалцааны төвийг улсын хэмжээнд байгуулан нийслэлийн 9
дүүрэг, 21 аймаг болон 3 суманд төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа
үзүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Хууль зүйн туслалцааны төвд 2014 оны эхний
хагас жилд нийт 982 хэргийн 1046 холбогдогч үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ
авахаар хандсанаас 479 хэргийг шүүхээр бүрэн шийдвэрлэж, шүүхийн өмнөх шатанд 66
хэргийг шийдвэрлэн, 358 хэрэг шийдвэрлэх шатанд байна. Үйлчлүүлэгчдийн дийлэнх
хувь нь мөрдөн байцаалтын (49.2%) болон анхан шатны шүүхийн шатнаас (28.3%)
өмгөөллийн туслалцаа авахаар хандсан байна.
D. Шүүхийн шинэчлэл
17. Шүүхийн шинэ багц хуулийн зорилго нь шүүхийн шинэтгэлийн амин чухал
асуудлууд болох шүүхийн бие даасан, нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүхийн
захиргаа, төсвийг бие даалгах, шүүх, шүүгчийн ажлын ачааллыг зохистой болгох,
шүүгчийн ур чадвар, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх замаар шударга шүүхээр
шийдвэрлүүлэх Монгол Улсын ардчилсан Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийн
зарчмыг илүү бодитойгоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
18. Шүүхийн тухай багц хууль 2013 оны 4 сарын 15-аас хэрэгжснээр дараах үр
дүн гарч байна. Үүнд: Шүүхийн захиргаа, шүүн таслах ажиллагааг тус тусад нь салгаж,
шүүгчийг захиргааны удирдлага, нөлөөллөөс ангид байх нөхцөлийг бүрдүүллээ. Шүүхийн
бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн
ерөнхий зөвлөлийг бүтэц, зохион байгуулалтын хувьд анх удаа бие даасан загвараар
623
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات