ЕСДҮГЭЭР БҮЛЭГ 7. Улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд батлав. Хуулиар жендэр, жендэрийн тэгш байдал, бэлгийн дарамт, хүйсийн төлөөллийн доод хязгаар (квот)-ыг бий болгож, улс төр, эдийн засаг, нийгмийн бүх харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй байх, ялгаварлан гадуурхагдахгүй байх, төрийн болон ТББ-д баримтлах хүйсийн төлөөллийн доод хязгаарыг хуульчлан тогтоов. Жишээлбэл, яам, агентлагийн бүтцийн нэгжийн дарга нарын 15-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар зохицуулсан. Хууль сахиулах салбарын хэмжээнд нийт 22191 албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд 84.2 хувь нь эрэгтэй, 15.8 хувь нь эмэгтэй албан хаагчид ажиллаж байна. Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын дээд шатны удирдлагуудын хүйсийн тэнцвэрт байдлыг авч үзвэл 31 дээд шатны удирдах албан тушаалтан байгаагаас 29 буюу 90.3% нь эрэгтэй, 2 буюу 6.5% нь эмэгтэй байна. 8. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг 2012 онд батлан, хүн ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай Палермогийн протоколд нийцүүлэн хүн худалдаалах гэмт хэргийг тодорхойлсон. Хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт, хор уршиг, урьдчилан сэргийлэх, тайлбарлан таниулах талаарх асуудлыг ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын хөтөлбөрт тусгах, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн нэр төр, алдар хүндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнтэй холбоотой мэдээллийг нууцлах, хамгаалах байр ажиллуулах, хохирогчдод эрүүл мэндийн болон сэтгэцийн нөхөн сэргээх эмчилгээ үзүүлэх, ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргийг төр хүлээх зэрэг зохицуулалтыг энэ хуулиар тогтоосон. 9. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 онд батлав. Энэ хуулиар амь нас, эрүүл мэндэд нь хохирол учирч болзошгүй, эсхүл хохирол учирсан гэрч, хохирогчийг хамгаалах биечилсэн хамгаалалт, аюулгүй газарт түр байрлуулах, гадаад төрхийг өөрчлөх зэрэг хамгаалалтын арга хэмжээний хэлбэрийг тодорхойлж, хамгаалалтын арга хэмжээг хамгаалах нөхцөл байдал үүссэн үед авч хэрэгжүүлэх үүргийг цагдаагийн алба, мөрдөх алба, Тахарын алба, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хүлээлгэсэн. 10. Төлбөрийн чадваргүй яллагдагчид эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хууль нь 2013 онд батлагдаж ядуу иргэдийг хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөх ажиллагаа болон гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчөөр оролцох зэргээр эрхийг нь хамгаалж байна. B. Олон улсын гэрээнд нэгдэн орсон байдал 11. Монгол Улс тайлангийн хугацаанд зөвлөмжид туссан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд (2012) нэдэн орж, Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц (2014) болон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг (2014) тус тус соёрхон батлав. 12. Монгол Улс Иргэний эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын 622

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات