ЕСДҮГЭЭР БҮЛЭГ байгуулав. 19. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийг дагнасан хэлбэрээр бүсчлэн байгуулж, шүүгч шүүн таслах ажлын төрлөөр дагнан мэргэших боломж бүрдлээ. Шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангах, шинэ механизмуудыг хэрэгжүүлж, үйлчилж эхэлсэн. 20. Шүүхийн тухай багц хуулиар технологийн ололт, шийдлийг нэвтрүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсний дагуу бүх шатны шүүхийн байранд “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” танхим байгуулан, шүүх хуралдааны явцыг шууд үзэх нөхцлөөр бүрдүүлэн шүүхийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод байх хуулийн заалт бодитой хэрэгжиж байна. Ингэснээр шүүхийн шатанд хүний эрх зөрчигдөхөөс хамгаалах механизм бүрдэж байна. 21. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа манай улсад 2014 оноос хэрэгжиж одоогоор Иргэний хэргийн анхан шатны 33 шүүх дээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилттай явуулж байна. 22. “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын дагуу иргэдийн төлөөлөгчид анхан шатны шүүхүүдэд ажиллаж байна. IV. ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ ХҮРЭЭНД ӨГСӨН ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙДАЛ А. Цаазаар авах ялыг халах чиглэлээр 23. “Иргэний болон улс төрийн рхийн олон улсын пактын Цаазаар авах ялыг халах тухай II протокол”-ыг 2012 оны 1 дүгээр сарын 5-нд соёрхон баталсан. 24. Монгол Улсын Ерөнхийлөгч Эрүүгийн хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд ял эдэлж байгаа ялтанд уучлал үзүүлэх бүрэн эрхийн дагуу 2010 онд цаазаар авах ялаас түдгэлзэж, энэ хугацаанд нэг ч хүн цаазаар авахуулаагүй байна. 25. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг хасахаар тусгасан. 26. Хууль, тогтоомжид заасан стандарт шаардлага хангасан, 24 цагаар хяналт тавьдаг хөдөлгөөнт телекамераар тоноглосон өрөө бүхий шинээр ашиглалтад оруулсан цагдан хорих төвд цаазаар авах ялтай этгээдийг хорих нөхцлийг бүрдүүлэв. 27. Цаазаар авах ялтай этгээдтэй Олон улсын стандартад нийцүүлэн харьцаж байгаа эсэхэд Прокурорын байгууллага эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавьж ажилладаг. B. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 28. Монгол Улс “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн Нэмэлт Протокол”-д 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гарын үсэг зурж, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр соёрхон баталсан. 29. 2013 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба, албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг ХЭҮК-т олгосон. Ингэснээр цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих хараат бус үндэсний тогтолцоо бүрдэж байна. 624

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات