ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
6. Боловсрол, чөлөөт цаг, соёлын арга хэмжээ
(Конвенцийн 28, 29, 31 дүгээр зүйл)
Боловсрол, мэргэжлийн сургалт, зааварчилгаа
51. Боловсролын стандартыг сайжруулах, 1995 онд шинэчлэн батлагдсан
Боловсролын тухай хуулийг хэрэгжүүлэх замаар боловсрол эзэмших боломжийг хангах
чиглэлээр авсан арга хэмжээнд талархахын зэрэгцээ боловсрол эзэмших, сургуульд
сурах нь зарим хүүхдэд ялангуяа хөдөөгийн хүүхдэд бэрхшээлтэй байсаар байгаад санаа
зовж байна. Бага сургуулийн насны олон хүүхэд сургуульд сурахгүй байгаа, сургуульд
хамрагдалтын түвшин бүс нутгийн болон жендерийн ихээхэн ялгаатай байгаа, бичиг үсэг
үл мэдэх явдал нэмэгдэж байгаа, сургууль завсардалтын түвшин, ялангуяа хөдөөд өсөж
байгаа нь санаа зовоох зүйл мөн.
52. Хөдөөгийн малчин өрхийн эрэгтэй хүүхдүүд сургууль завсардаж, хүүхдийн
хөдөлмөрт татагдан орох эрсдэл өндөр байгаад харамсаж буйгаа дахин илэрхийлж
байна. Сургууль дээр хураадаг элдэв хураамж нь олон гэр бүлд санхүүгийн бэрхшээл
учруулж, улмаар хүүхдийн боловсрол эзэмших тэгш эрхээ эдлэхэд нь тээр болж
байна. Цаашилбал, хүүхэд сургууль дээрээ хүчирхийлэлд өртөх, сургуулийн хүчин
чадал хүрэлцэхгүй байх, ном сурах бичгийн чанар муу байгаад сэтгэл зовж байгаа юм.
Сургуулийн дотуур байрыг засварлах, шинээр барихад хийж буй ажлыг сайшаахын
зэрэгцээ байрны нөхцөл муу, хүүхдэд үйлчлэх хүчин чадал хязгаарлагдмал байсаар
байгаад санаа зовж байна.
53. Дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд шаардагдах санхүү, хүний нөөцийг
нэн даруй гаргахыг зөвлөж байна.
a. Монгол Улсын бүх хүүхэд хүйсийн ялгаа, санхүүгийн аливаа нэг саадгүйгээр,
чанартай боловсролыг эзэмших тэгш боломжоор хангах, сургуулийг хүүхдийн
гэрт нь ойролцоо байгуулахыг анхаарах;
б. Бага, дунд сургуулийн хамран сургалтыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг
эрчимжүүлэх, бүх хүүхэд бүс нутгийн ялгаагүйгээр боловсрол эзэмших тэгш
боломжоор хангах;
в. Сургууль завсардалт, ялангуяа хөдөө орон нутагт сургууль завсардалтыг
багасгах арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хүч чармайлтаа дайчлах;
г. Бичиг үсэг үл мэдэх явдал өсөж байгааг бууруулах нэмэлт арга хэмжээ авах;
д. Сургуульд огт сураагүй, завсардсан өсвөр насны хүүхдэд зориулсан мэргэжлийн
сургалт явуулах анги танхим, техник хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх;
е. Зохих сургалт хийх замаар багш нарын заах арга зүйн чанарыг дээшлүүлэх;
ё. Шинээр сургууль барих, сургуулийн халаалт, цахилгааны асуудлыг
шийдвэрлэх, сурах бичгийн чанар, дотуур байрны нөхцөлийг сайжруулах
замаар сурах нөхцөлийг сайжруулах;
ж. Хорооны Боловсролын зорилгын талаарх 1 дүгээр ерөнхий зөвлөмжийг
мөрдлөг болгон хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрхийн боловсролыг сургалтын
хөтөлбөрт оруулах, сургуулийг хүчирхийллээс ангид, аюулгүй орчин байлгах
арга хэмжээ авах.
115
اختر الفقرة المستهدفة3
الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات