ЗУРГАДУГААР БҮЛЭГ Чөлөөт цаг, амралт, соёлын арга хэмжээ 54. Хот суурин газарт хүүхдийн амралт чөлөөт цаг, соёлын арга хэмжээ цөөн зохиогддог, зориулалтын байр, техник хэрэгсэл ховор, хүүхдэд зориулан барьсан тоглоомын талбайн ихэнх нь өнгөрсөн арван жилийн дотор сүйдсэнд харамсаж буйгаа тэмдэглэж байна. 55. Конвенцийн 31 дүгээр зүйлд заасан хүүхдийн тоглож наадах эрх, амрах, чөлөөт цаг, соёлын арга хэмжээнд хамрагдах эрхийг нь хангахад анхаарал хандуулах, хүүхдийн тоглоомын талбай барих зэрэгт шаардлагатай хүн, хөрөнгө санхүүгийн нөөцийг гаргахад анхаарахыг зөвлөж байна. 7. Тусгай хамгааллын арга хэмжээ (Конвенцийн 22, 30, 38, 39, 40, 37(b)-(d), 32-36 дугаар зүйл) Дүрвэгч хүүхэд 56. Дүрвэгч хүүхдийн, ялангуяа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас ирсэн хүүхдийг хамгаалах талаар гаргасан тус улсын хүч чармайлтыг Хорооноос үнэлж байна. Гэвч Монголд дүрвэх хүсэлт гаргасан хүүхэд Конвенцэд заасан эрхийнхээ хүрээнд зохих тусламж хамгааллыг авч чадахгүй явдал гардагт санаа зовниж байгаагаа илэрхийлж байна. 57. Конвенцийн 22 дугаар зүйл болон бусад холбогдох заалтын дагуу өмнөх зөвлөмжөө(CRC/C/15/Add.48, 1996 оны 2 дугаар сарын 13, 26 хэсэг) давтан өгч байна. Энэ нь Дүрвэгчийн статусын тухай 1951 оны Конвенц болон түүний 1967 оны Протоколыг хүлээн зөвшөөрч улмаар орогнолын тухай тусгай хууль боловсруулж, уг хуульдаа орогнол хүссэн хүүхэд, ялангуяа дагалдах хүнгүй ганцаар яваа хүүхдэд асрамж хамгаалал үзүүлэх тухай зүйл оруулах, мөн 1954 оны Харьяалалгүй иргэний статусын тухай Конвенц, 1961 оны Харьяалалгүй байдлыг багасах тухай Конвенцийг хүлээн зөвшөөрөх тухай зөвлөмж өгч байна. Эдийн засгийн мөлжлөг 58. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хүнд хэлбэрийг нэн даруй устгах, хориглох тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 182 дугаар Конвенцэд 2001 онд, хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 138 дугаар Конвенцэд 2002 онд нэгдэн орж 1999 онд Хөдөлмөрийн тухай хуулиар ажилд орох насны доод хязгаарыг 16 гэж тогтоож, насанд хүрээгүй хүмүүс эрхлэхийг хориглосон хөдөлмөрийн жагсаалт гаргаж, 1999 онд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах олон улсын хөтөлбөртэй (IPEC) хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаас хойш үйл ажиллагаанд нь оролцох болсон зэргээр хүүхдийг хөдөлмөрийн мөлжлөгт ашиглахаас хамгаалагдах эрхийг нь хангахад гаргасан хүч чармайлтад талархаж байна. 59. Хэдийгээр нааштай алхмууд байгаа ч Монголд хөдөлмөр эрхлэгч хүүхдийн тоо олон, хүүхэд сургууль завсардах, хүнд хортой хөдөлмөрийн улмаас эрүүл мэндийн хувьд хохирох зэрэг хөдөлмөрийн мөлжлөгийн олон сөрөг үр дагавар гарсаар байгаад Хоро сэтгэл зовниж байна. Гэрийн үйлчлэгч болон хөдөөгийн хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд 116

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات