ЗУРГАДУГААР БҮЛЭГ хомс, сурагчид эрүүл мэндийн үзлэгт тогтмол орох боломж бага, сурагчдын эрүүл мэндийн талаар статистикийн тоо баримт байхгүйд сэтгэл зовниж байна. Түүнчлэн, тамхи татах, архи, мансууруулах бодис хэрэглэх амьдралын хэв маяг, халдварт бус өвчний тухайд бага анхаарч байгаад Хороо санаа зовж байна. 46. Хүүхдийн Эрхийн конвенцийн хүрээнд өсвөр үеийн эрүүл мэндийн талаар гаргасан ерөнхий зөвлөмжийн дагуу No.4(2003) өсвөр үеийн эрүүл мэндэд илүү анхаарч, сургуулиар дамжуулан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг бэхжүүлэх, хүүхэд залууст ойр, нууцлалыг хадгалсан зөвлөгөө, эмчилгээг нэвтрүүлэхийг даалгаж байна. Мөн сургуульд сурдаггүй хүүхдэд эрүүл мэндийн боловсрол, мэдээлэл, үйлчилгээг хүргэхэд онцгой анхаарахыг зөвлөж байна. Тамхи татах, архи, мансууруулах бодис хэрэглэхийг багасахын тулд өсвөр үеийнхнийг эрүүл зан үйлийн сонголт хийх чадвартай болгох ажил түгээмэл хийхийг зөвлөж байна. ДОХ болон Дархлалын олдмол хомсдолын вирус 47. Дархлалын олдмол хомсдолын вирусийн халдварын түвшин тус оронд харьцангуй бага байгаа болон ДОХ, түүний вирусээс урьдчилан сэргийлэх хууль, үндэсний стратеги, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний бодлого, үндэсний хөтөлбөр зэрэг хууль тогтоомжийг гаргаж, урьдчилан сэргийлэх талаар анхаарч байгааг Хороо тэмдэглэж байна. Хэдийгээр нааштай алхмууд байгаа ч Дархлалын олдмол хомсдолын вирус халдварлах өндөр эрсдэлд байгаа биеэ үнэлэгч залуу хүмүүсийн тоо өсөж буйд санаа зовниж байна 48. Хүүхдийн Эрхийн Хорооноос гаргасан ДОХ болон Дархлалын олдмол хомсдолын вирус болон хүүхдийн эрхийн тухай Ерөнхий зөвлөмж, Хүүхдийн Эрхийн тухай Конвенц, ДОХ болон Дархлалын олдмол хомсдолын вирус, хүний эрхийн тухай олон улсын журам зэрэг баримт бичгийн хүрээнд үүний халдвар тархахаас сэргийлэх, өсвөр үе, ялангуяа эмзэг бүлгийн залууст ойлголтыг нэмэгдүүлэх талаар хүч чармайлтаа нэмэгдүүлэхийг Хорооноос Оролцогч улсад зөвлөж байна. 49. Оролцогч улсад ядуурлын түвшин өндөр байсаар байгаад гүнээ харамсаж байна. Хөдөөнөөс хот суурин руу шилжин суурьших явдал нь ядуурлыг хотжуулж, хараа хяналтгүй хүүхэд мэтийн нийгмийн шинэ асуудлыг бий болгосныг тэмдэглэж байна. 2004 онд батлагдсан амьдралын баталгаат түвшнээс доош орлоготой өрхийн хүүхдэд олгох “Итгэлийн мөнгө”, ядуурлыг бууруулах төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийг биелүүлэхэд гаргасан хүчин чармайлтыг тэмдэглэхийн зэрэгцээ хөдөө, хотын аль альд нь амьдрах орон байр, бусад суурь үйлчилгээ гэх мэт амьдралын наад захын хэрэгцээ нь хангагдаагүй хүүхдүүд олон байгаад сэтгэл зовниж буйгаа дахин илэрхийлж байна. 50. Конвенцийн 27 дугаар зүйлд заасны дагуу ядуурлыг бууруулах үндэсний төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах, ялангуяа эдийн засгийн бололцоо муутай гэр бүлд онцгой анхаарал хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлэн, амьдралын наад захын стандарт хангагдсан нөхцөлд амьдрах хүүхдийн эрхийг баталгаажуулах шаардлагатайг зөвлөж байна. 114

اختر الفقرة المستهدفة3

الاتصال بفقرة
Connect to an entity
Disable highlights
أضف إلى جدول المحتويات