ДОЛООДУГААР БҮЛЭГ Эрүү шүүлт, зүй бус харьцаанаас ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх сэдвээр хууль сахиулах байгууллагууд, шүүх, прокурорын байгууллага өөрсдийн чиг үүрэгт хамаарах хүрээнд дотооддоо сургалтууд явуулах зорилгоор тухайн жилдээ сургалт төлөвлөдөг. Сургалтын агуулгыг хүний эрх гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд явуулах боловч тус конвенцийн зүйл, заалтуудын талаар тусгайлсан сургалт дутагдалтай хэвээр байна. Мөн эрүү шүүлт тулгах гэмт хэргийг илрүүлэхэд эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, хандлага хангалтгүй байна. Энэ чиглэлийн сургалтын хөтөлбөр боловсруулах, тусгайлан конвенцийн зүйл, заалтуудын талаар сургалт зохион байгуулахад Хороотой хамтарч ажиллах шаардлага байна. 14(b)-Эрх чөлөөг нь хязгаарласан хүмүүстэй ажилладаг эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, бусад төрийн албан хаагчдад зориулсан сургалтын нэг салшгүй хэсэг болгон эрүүдэн шүүсэн, бусад байдлаар харгис, хүнлэг бус, нэр төр доромжлон харьцсан, зүй бусаар шийтгэсэн талаарх баримтууд (Истанбулын Протокол) болон үр дүнтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай гарын авлага дахь агуулгаар сургалт явуулсан эсэх; 216. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 462 дугаар тушаалаар баталсан “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод сэтгэцийн нөхөн сэргээх тусламж үйлчилгээг үзүүлэх тухай” журмын талаар мэдээлэл өгөх сургалтыг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр, 05 дугаар сарын 30-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж нийт 50 эмч, нийгмийн ажилтанг хамруулсан. Мөн уг журмыг “Сэтгэцийн эмчийн баримталвал зохих эрх зүйн баримт бичиг” эмхтгэлд оруулан 250 ширхэг хэвлүүлж орон нутгийн болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн эмч нарт хүргүүлсэн. 217. Эрүүдэн шүүх, зүй бус харьцах асуудлыг мөрдөн шалгах, баримтжуулан тогтоохтой холбоотой ажил, үүрэг хүлээдэг шүүгч, прокурор, эрүүл мэндийн ажилтнууд болон энэ салбарт хамаарах ажил хийдэг бусад албан хаагчдыг Истанбулын протокол, эрүүдэн шүүх, зүй бусаар харьцах үйлдлийг зогсоох, тэдгээр үйлдлүүдийг ялгах, ангилах, тусгайлсан эрүүл мэндийн үзлэг хийх зэрэг олон улсын стандартын тухай сургалтад хамруулж байна. 218. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/214 тоот тушаалаар баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 401 дүгээр хаалттай хорих анги Нэгдсэн эмнэлгийн байранд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Истанбулын Протоколын талаар сургалт хийсэн. 219. Хорих анги, байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэхэд гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг ухамсарлуулах үүднээс Истамбулын протоколыг судлуулах, нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор эмч, эмнэлгийн мэргэжилтний нэгдсэн сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд мөн зохион байгуулсан. Истанбулын протоколын зүйл, заалтын талаарх сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, протоколын дагуу үүрэг хүлээж буй алба хаагчдын протоколын талаарх ойлголт, мэргэжлийн ур чадварыг сургалтаар дамжуулан дээшлүүлэх талаар Хороотой хамтран ажиллах хэрэгцээ, шаардлага байна. 500

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление