ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
“Гүйцэтгэх ажлын эрх олгох, мэргэшүүлэх давтан сургалт”-д хамрагдсан төв орон нутгийн
80 мөрдөгчдийг “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй гүйцэтгэх ажлаар тэмцэх нь” сэдвээр 7
цагийн сургалтад хамрууллаа. Цагдаагийн байгууллага, Хүний эрхийн үндэсний комиссын
хооронд байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд Цагдаагийн байгууллагын хэмжээнд
“Хүний эрхийн сургагч багш бэлтгэх”сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс
13-ны өдрүүдэд, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 27-ны өдрүүдэд тус тус зохион
байгуулж төв орон нутгийн цагдаагийн анги байгууллагын 49 алба хаагчийг хамруулсан.
212. Нийслэлийн Прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран
зохион байгуулсан зөвлөгөөн болон Нийслэл, дүүргийн прокурорын газруудын хамтарсан
сахилга, хариуцлагын зөвлөгөөнд “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгийн, хүнлэг
бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц” болон
“Монгол Улсын нэгдэн орсон бусад олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх, эрүү
шүүлт тулгах, эрүүдэн шүүхээс ангид байх эрх” сэдвээр тус тус сургалт зохион байгуулав.
213. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдрүүдэд “Хүний эрхийн
сургагч багш бэлтгэх” давтан сургалтыг цагдаагийн байгууллагын хэмжээнд зохион
байгуулж “Хүний эрхийн сургагч багш”-аар бэлтгэгдсэн төв, орон нутгийн цагдаагийн
анги байгууллагын 35 алба хаагчийг хамрууллаа. Сургалтад “Хүний эрхийн үндсэн
ойлголт, зарчим, хүний эрхэд суурилсан хандлага”, “Олон улсын хүний эрхийн гэрээ,
механизм”, “Жендерт суурилсан хүчирхийлэл ба гэр бүлийн хүчирхийлэл”, “Хүүхдийн
эрх”, “Амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх”, “Эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө”
сэдвүүдээр Хүний эрхийн үндэсний комиссын сургагч багш нар багаар болон кейс дээр
ажиллах, хэлэлцүүлэг зохион байгуулах хэлбэрээр сургалтын интерактив аргуудыг
ашиглан явуулсан.
214. Хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдсан төв, орон
нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдыг хүний эрхийн талаар багаар болон
ганцаарчилсан байдлаар сургалтын конспект бэлтгэх үүрэг хүлээлгэсэн. Хүний эрхийн
сургагч багшаар бэлтгэсэн алба хаагчдад цаашид анги байгууллагууддаа хүний эрхийг
хөхүүлэн дэмжих чиглэлээр сургалт зохион байгуулж, ажиллах юм. Цаашид бие даан
сургалт удирдан явуулах чиглэлээр Хүний эрхийн үндэсний комиссын алба хаагч
нар мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна. Сургалтын явцад гарч болох
тулгамдсан асуудлууд, цаашид анхаарч ажиллах чиглэлд байнгын хамтын ажиллагаатай
ажиллахаар болсон.
215. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын “Хүн худалдаалахтай
тэмцэхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Монгол Улсын хамтын ажиллагааг
бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын
Бээжин хотноо зохион байгуулж байгаа Монгол Улс болон БНХАУ-ын Хүн худалдаалах
гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдах ажилтнуудын уулзалтад
Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа байгууллага, агентлагаас 5 албан тушаалтан,
12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулсан хоёр улсын
цагдаагийн байгууллагын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг
алба хаагчдын хамтарсан сургалтад Цагдаагийн байгууллагын 8 алба хаагч, Дотоод
хэргийн их сургуулийн 2 багш тус тус оролцсон.
499
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление