ДОЛООДУГААР БҮЛЭГ байгууллагад тавина” гэж заасан. 84. Монгол улсын иргэнийг шилжүүлэн өгөх тухай хүсэлт гэдэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн иргэн гадаадын аль нэг улсад байнга болон түр оршин сууж байгаа нь тодорхой бол түүнийг Монгол Улсад шилжүүлэн өгөх талаар албан ёсоор, бичгээр санал тавихыг хэлнэ. 85. Харин гадаадын эрх бүхий байгууллага гэдэг нь эрүүгийн хэргийг хянах, шийдвэрлэх эрх бүхий шүүх, прокурор, мөрдөн байцаах болон бусад эрх бүхий байгууллагыг хэлнэ. 86. Энэ нь гагцхүү Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээ хэлэлцээрт заасан журамд нийцсэн байх ёстой. Тухайлбал, “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх” тухай Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 46 дугаар бүлэгт /мөн хуулийн 404, 405, 406, 407, 408 дугаар зүйлүүд/ эрүүгийн хариуцлагад татах болон шийтгэх тогтоол биелүүлэх зорилгоор гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай зохицуулсан байдаг. 87. Дээрх зохицуулалтад гэмт хэргийн ангилалаас үл хамааран Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсний дараа гадаад улсруу оргон зайлсан Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах, Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэн, давхар харъяалалтай, харъяалалгүй иргэнийг шилжүүлэн өгөх эсхүл гадаад улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авахад хамаарах бүхий л харилцааг хамарна. Мөн хуулийн 47 дугаар бүлэгт /мөн хуулийн 410, 411, 412, 413 дугаар зүйлүүд/ хорих ял шийтгүүлсэн этгээдийг харъяат улсад нь ял эдлүүлэхээр шилжүүлэх эсхүл шилжүүлэн өгөхөөс татгалзах харилцааг зохицуулсан. 9 дүгээр зүйл: Байцаан шийтгэх үйл ажиллагааны ямар ч үе шатанд аливаа улс орнууд хоорондоо ижил эрх зүйн туслалцаа үзүүлэх 88. Эрүүгийн хариуцлагад татах болон шийтгэх тогтоол биелүүлэх зорилгоор гэмт этгээдийг шилжүүлэн өгөх хүсэлтээ гадаад улсын эрх бүхий байгууллагад гаргахдаа хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан журмыг баримтална. 89. ЭБШХ-ийн 406 дугаар зүйл нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, үндсэн эрхийг нь хамгаалсан чухал заалт юм. 90. Монгол улсын иргэн, гэмт этгээдэд Монгол Улсад орогнох эрх олгосон, гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай шаардлагын үндэслэл нь Монгол Улсад гэмт хэрэгт тооцогдохгүй, шилжүүлбэл зохих этгээд тухайн үйлдэлд урьд нь ял шийтгүүлж ялаа эдэлсэн, эсхүл уг хэргийг өмнө нь хэрэгсэхгүй болгосон, Монгол Улсын хууль тогтоомжоор тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эсхүл бусад үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх ял шийтгэж болохгүй нөхцөл байдал үүссэн бол иргэний харъяаллаас үл хамааран хэнийг ч өөр улсад шилжүүлж өгөхийг хориглосон. 91. ЭБШХ-ийн 410 дугаар зүйлд зааснаар хорих ял шийтгүүлсэн этгээдийг харьяат улсад нь ял эдлүүлэхээр шилжүүлэхдээ тухайн улстай байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд заасан нөхцөл журмын дагуу гүйцэтгэх бөгөөд хууль, Монгол улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн этгээдийг харьяат улсад нь шилжүүлэн өгөх шийдвэрийг Улсын Ерөнхий прокурор гаргана. 92. Монгол Улстай байгуулсан хоёр талт гэрээний хувьд нийтлэг шинжээс гадна 396

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление