ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ зарчим нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдэд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх агуулгатай. Бүх этгээд гэдэгт Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй этгээд хамаардаг. 78. Гэхдээ гадаад улсын дипломат дархан эрх, эрх ямба эдэлж байгаа этгээд болон тэдний гэр бүлийн гишүүд зэрэг хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэдэг. Энэрэнгүй ёсны зарчим нь нэг талаас нийгмийн гишүүдийн аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах зорилтыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болон энэ тухайд сэжиглэгдэн яллагдаж мөн шүүгдэж байгаа хүний эрхийг хангах гэсэн хоёр агуулгыг нэгэн зэрэг илэрхийлж байдаг өвөрмөц онцлогтой. 79. Мөн Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Монгол Улсын хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял эдлүүлэхээр Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу гадаад улсад шилжүүлж болно” гэж заасан. 80. Энэ нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг гэмт хэрэг үйлдсэн газрынх нь эрүүгийн хуулиар ял шийтгэх, хэргийн болон нутаг дэвсгэрийн харьяаллынх нь дагуу тухайн улс эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах үндэслэл юм. 81. Үүний тулд гадаад улсад шилжүүлж өгөх гурван үндэслэл байдаг.  Тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тухай олон талт хэлэлцээрт заасан үндэслэл, журмыг баримтлан шилжүүлдэг. Тухайлбал, “Төрлөөр устгах /геноцид/ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон тийм хэрэг үйлдэгчдийг цээрлүүлэх тухай” Нэгдсэн Үндэстний байгууллагын 1948 оны конвенц. Энэ тохиолдолд хэлэлцэн тохирогч талууд хууль тогтоомжийнхоо болон хүчин төгөлдөр гэрээ хэлэлцээрийнхээ дагуу гэмт хэрэгтнийг шилжүүлэх үүрэг хүлээнэ.  Эрүүгийн хэргийн талаар туслалцаа үзүүлэх тухай олон талт конвенц, гэрээнд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шилжүүлдэг. Үүнд Авилгалын эсрэг НҮБ-ын 2003 конвенци, “Барьцаанд хүмүүсийг авахтай тэмцэх тухай” 1979 оны конвенц, “Нисэх онгоцыг хууль бусаар булаан аваачих явдалтай тэмцэх тухай” 1970 оны конвенц зэрэг нь шилжүүлэн өгөх журмыг шууд зааснаараа онцгой ач холбогдолтой.  Гэмт хэрэгтнийг шилжүүлэх болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хоёр талт гэрээнд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шилжүүлдэг. Тухайлбал, “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард улсын хоорондын гэрээ”. 82. Дээрх үндэслэлээс гадна гадаад улс орнуудад дипломат шугамаар хүсэлт гарган харилцан туслалцаа үзүүлэх хэлбэрээр гэмт этгээдийг шилжүүлж болно. 83. Харин гэмт хэрэгтнийг шилжүүлэх журмын талаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгасан. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 404 дүгээр зүйлийн 404.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гадаад улсад гарсан Монгол Улсын иргэнийг шилжүүлэн өгөх тухай хүсэлтийг хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан журмын дагуу гадаад улсын эрх бүхий 395

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление