ЗУРГАДУГААР БҮЛЭГ байна. Энэ хуулийн 13 дугаар зүйлд “насанд хүрээгүй гэрч, хохирогчийг түүний эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, эсхүл хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын зөвшөөрснөөр аюулгүй байдал хангагдсан газарт бодит аюул, заналхийлэл арилах хүртэл хугацаанд түр байрлуулна” гэсэн заалтыг оруулсан нь бэлгийн мөлжлөг, хүний наймааны хохирогч болсон хүүхдийг хамгаалахад нөлөөлөх юм. Одоо гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангасан орчин бүрдүүлж, төсөв санхүү, дүрэм журмыг боловсруулж байна. 2014 онд байгуулагдсан Тахарын албаны дэргэд Гэрч хохирогчийг хамгаалах газар байгуулагдаж, энэ төрлийн гэмт хэргийн гэрч, хохирогчийг эрүүгийн хэргийн шүүн таслах үйл явцын шат бүрийн хамгаалалтад байлгах нөхцөлийг хангаж ажиллахыг зорьж, зохих талуудтай хамтран Гэрч хохирогчийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж эхэллээ. 179. Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2009 оны А/14 тоот тушаалаар баталсан “Хүүхэд, эрх зүйн чадамжгүй хүнийг улсн хилээр нэвтрүүлэх журам”-ыг нарийвчлан 7-оос доош насны хүүхдийг зөвхөн эцэг,эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт улсын хилээр нэвтрүүлэх болов. 180. 2012 онд шинэчлэн найруулсан Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу хүчирхийлэлд өртсөн иргэнд халамжийн үйлчилгээ үзүүлж байна. Гэр бүлийн тухай хууль 25.5 болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа 360 иргэнд 167,8 сая төгрөгийн халамжийн тэтгэмж үзүүлсэн байна. 181. 2012 онд Засгийн Газрын тогтоолоор гадаадад гэмт хэргийн хохирогч болсон монгол иргэдэд тусламж үзүүлэх, нөхөн төлбөр олгох санг Гадаад яаман дээр байгуулсан бөгөөд түүний талаарх мэдээллийг нийтлэг цөм тайланд дурдсан болно. 182. Хил хамгаалах ерөнхий газар, Азийн сан, Хүний аюулгүй байдлын Судалгааны төв, Хүйсийн тэгш эрхийн төв, Хүний эрх, хөгжил төв, ЭКПАТ Монгол Үндэсний сүлжээ зэрэг байгууллагууд хүний наймаа, бэлгийн хүчирхийллийн талаар сургалт мэдээллийг өргөжүүлэх, хохирогчийг хамгаалах үйлчилгээг тогтворжуулахад хамтран ажилласан байна. Хүний аюулгүй байдлын судалгааны төв 2010 онд ЕБС-ийн хүний эрхийн хичээлийн хөтөлбөрт хүн худалдаалахаас урьдчилсан сэргийлэх талаарх сэдвийг оруулах зорилгоор орон даяар нийгмийн ухааны 670 гаруй багш нарт “Хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх нь” сургалтыг зохион байгуулж, гарын авлагаар хангажээ. Тус төв хүн худалдаалах гэмт хэргийн талаар урьдчилан сэргийлэх сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж нийт 558 сургуулийг хамруулсан нь үндэсний хэмжээний бүх сургуулийн 76,6 хувь буюу 100,000 сурагчийг хамарсан байна. Хүний аюулгүй байдлын судалгааны төв хүний наймааны эсрэг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гурван төрлийн богино хэмжээний кино хийж үндэсний хэмжээний гурван телевизийн сувгаар олон нийтэд цацсан нь бэлгийн хүчирхийллийн хохирогч нарын талаарх гэр бүлийн гишүүд, олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд хувь нэмэр боллоо. 183. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэх, мөрдөн байцаах, шүүх, яллах үйл ажиллагааг бэхжүүлэх, хохирогчид үзүүлэх тусламжийн үйлчилгээг хөгжүүлэхэд АНУ-ын Азийн сан, Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний 298

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление