ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
байгаа, тэдний 0.9 хувь буюу 43 нь 15-17 настай, хамгийн бага нь 13 настай байна гэжээ.
Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Хүүхдийн эрхийн үндэсний төв ТББ-ууд хамтран
хийсэн “Өсвөр насны хүүхдийн садар самуун, бэлгийн мөлжлөгт өртөж буй талаарх
судалгаа”-аар асуулгад оролцогчдын 89 хувь нь хүний наймааг “Ноцтой асуудал” хэмээн
тодорхойлсон байна. Хүний наймааны төрөл, хэлбэрийн хувьд бэлгийн мөлжлөг болон
хуурамч гэрлэлтийг хамгийн түгээмэл хэлбэр гэж үзсэн байна. Асуулгад оролцогчдын
41,6 хувь нь 20-24 насны, 34,7 хувь нь 15-19 насныхан буюу залуу, өсвөр насны хүүхэд
ихэвчлэн хүний наймааны гэмт хэрэгт өртөж байна гэж үзсэн байна.
172. Цөөн тооны хүүхэд уран нугаралтын үзүүлбэрээр хилийн чанадад гэрээгээр
ажиллах явцдаа хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймаанд өртөх эрсдэлтэй байдалд орсон
үед гадаад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрууд, Эрүүгийн цагдаагийн
газар хамтран ажиллаж, хүүхдийг эх оронд нь буцаасан байна.
173. 2011 он хүртэл хэрэгжүүлсэн “Хүн худалдаалах, хүүхэд эмэгтэйчүүдийг
бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн
хэрэгжилтэд НХХЯ ТББ-уудтай хамтран мониторинг хийсэн. Үнэлгээний дүнг үндэслэн,
2011 оноос Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам /одоо: Хүн амын хөгжил, нийгмийн
хамгааллын яам/ ЭКПАТ Монгол Үндэсний сүлжээтэй хүн худалдаалах, ялангуяа хүүхэд,
эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний
хөтөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулан
ажилласан байна.
174. Энэ төрлийн хэргийг илрүүлэх, мөрдөх, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх
механизмыг бэхжүүлэхээр Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль (ХХТТХ)-ийг 2011
онд батлуулсан юм. Энэ хуулийн 30 орчим заалт нь хохирогчийг хамгаалах, 11 заалт
нь хүүхэд, тэр дундаа охидыг бэлгийн мөлжлөгт өртөхөөс сэргийлэх, хамгаалахтай
холбоотой байна. Хууль батлагдсанаар хүн худалдаалахтай тэмцэх ажлыг уялдуулан
зохицуулах бүтэц бүхий Дэд зөвлөл Хууль зүйн яаман дээр 2012 оны сүүлээс ажиллаж
эхэллээ.
175. Садар самуунтай тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хүүхдийг
худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг ХЭК ийн
Нэмэлт Протоколын 2, 3 дугаар зүйлд заасан харилцааг нарийвчлан тусгахаар судалж
байна.
176. Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар, ЦЕГ, ШӨХТГ-ууд
хамтарч зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хамгаалах хууль, Садар самуунтай
тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай
хууль, Эрүүгийн хууль, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай
хууль болон Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудыг зөрчсөн нийт 166
вэб сайтыг энэ оны 9 дүгээр сараас хаажээ.
177. Эрүүгийн хуулийн 113-р зүйлээр хүний наймааны бүх хэлбэрийг хориглосон
бөгөөд ХХТТХ хууль батлагдсанаар энэ заалтад бусдын биеийг хүчээр үнэлүүлэх болон
хүүхдийн биеийг үнэлэх асуудлыг нэмж хамааруулах боломжтой болсон.
178. Тахарын албаны тухай болон Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиуд 2013
оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөж
297
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление