ДОЛООДУГААР БҮЛЭГ
хэлбэр, аюул занал, эрсдэлд дүн шинжилгээ хийж, олон улсын байгууллагын зэвсэг
дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх бодлого, үйл ажиллагааг харгалзан дүгнэлт
гаргана.
26-2 Түүнчлэн энэ чиглэлээр хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдад ямар
сургалт явуулсан талаар тодорхойлно уу.
394. Терроризмтой тэмцэх зөвлөлийн ажлын албанаас төрийн байгууллага, хувийн
хэвшил, иргэдийг оролцуулсан сургалт мэдээллийн ажлыг тасралтгүй зохион байгуулж
тайлангийн хугацаанд терроризмтой тэмцэх бодлогын талаар нийт 15000 (арван таван
мянга) орчим иргэд, хууль сахиулах байгууллагын албан хаагчдад мэдээлэл өгсөн.
Тухайлбал: Хаан шонхор, Цагаан шонхор зэрэг сөрөг тусгай ажиллагааны дадлага
сургуулилтад хууль сахиулах байгууллагын албан хаагчдыг хамруулсан.
26-3. Терроризмтой тэмцэх бодлогын хүрээнд батлагдсан хууль тогтоомжийн дагуу
ял шийтгэл хүлээлгэсэн хүний тоо;
395. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид терроризмтой холбоотой гэмт
хэргийг зүйлчилсэн. Тухайлбал 20.2 дугаар зүйлд террорист үйл ажиллагаанд уриалах,
түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгах гэмт хэргийг, 29.10 дугаар зүйлд терроризмыг
санхүүжүүлэх гэмт хэргийг, 29.11 дугаар зүйлд үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг
санхүүжүүлэх гэмт хэргийг тус тус хуульчилсан.
396. Эрүүгийн хуулийн 20.2 дугаар зүйлд террорист үйл ажиллагаанд уриалах,
түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгах гэмт хэргийг заасан. Террорист суртал ухуулга
явуулсан, эсхүл түүнийг дэлгэрүүлсэн, эсхүл террорист үйл ажиллагаа явуулахыг
уриалсан, эсхүл олон нийтийн өмнө зөвтгөсөн, эсхүл бусад этгээдийг хатгасан бол нэг
жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.Энэ гэмт хэргийг төрийн албан
хаагч үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
397. Эрүүгийн хуулийн 29.10 дугаар зүйлд терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг
хуульчилсан. Террорист этгээд, террорист үйлдэл, үйл ажиллагаанд зарцуулагдахыг
урьдчилан мэдсээр байж шууд болон шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, өөрчилсөн,
шилжүүлсэн, зарцуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял
шийтгэнэ. Энэ гэмт хэргийг хориг арга хэмжээг зөрчиж үйлдсэн бол найман жилээс арван
таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
398. Эрүүгийн хуулийн 29.10 дугаар зүйлд заасан терроризмыг санхүүжүүлэх гэмт
хэргийг хориг арга хэмжээг зөрчиж хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн
ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг албадан татан буулгана. Энэ гэмт
хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө
үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун
хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
399. Эрүүгийн хуулийн 29.11 дугаар зүйлд үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг
санхүүжүүлэх гэмт хэргийг хуульчилсан. Монгол Улсын олон улсын гэрээгээр хориглосон
534
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление