ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ Бусад асуудал 25. Хорооноос өмнө өгсөн ажиглалт дүгнэлт (42 дахь параграф49)-н дагууХорооны зүгээс мэдээллийг хүлээн авч, хэлэлцэх эрх хэмжээг хүлээн зөвшөөрч буй эсэх талаар Конвенцийн 21 болон 22 дугаар зүйлд заасан мэдэгдлийг Оролцогч Улс хийх асуудлаар аливаа нэг бодлого бий эсэх, уг асуудлыг эргэцүүлэн авч үзэж буй эсэх тухай мэдээллийг гаргаж өгнө үү. 391. Тайлангийн хугацаанд энэ асуудлаар тодорхой бодлогын шийдвэр гаргаагүй болно. 26.Оролцогч Улс нь терроризмын аюул заналхийллийн эсрэг авч буй хариу арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар тайлбар өгнө үү. 26-1 Оролцогч Улс нь терроризмын аюул заналхийллийн эсрэг ямар хариу арга хэмжээг авч буй эсэх талаар мэдээлэл өгнө үү. Эдгээр арга хэмжээнүүд хуулиар баталгаажсан хүний эрхүүдэд сөргөөр нөлөөлж буй эсэх талаар тайлбар өгнө үү. Хэрэв нөлөөлөл үзүүлж байгаа гэж үзэж байвал хүний эрхэд хэрхэн нөлөө үзүүлж байна вэ? 392. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хуулийн 6 дугаар зүйлд зааснаар төрөөс зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар терроризмын нөхцөл байдал, түүний суурь нөхцөлийг үнэлэх, зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, терроризмын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж, терроризмоос ангид байх үзлийг төлөвшүүлэх, терроризм үл нутагших, террорист этгээд нэвтрэхгүй, орогнохгүй байх орчин нөхцөлийг бүрдүүлэх, мөн террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бэлэн байдлыг хангах, хүн, хуулийн этгээд, улсын онц чухал объект, хүн ам олноор төвлөрсөн газрыг террорист үйлдлээс сэргийлэн хамгаалах, террорист үйлдэлд өртөх эрсдэлийг бууруулах, түүнээс үүсэх хохирол, хор уршгийг багасгахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, зэвсэг, бодис, хэрэгсэл, юмсыг террорист үйлдэлд ашиглахаас сэргийлэх, зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх чиглэлээр олон улсын болон гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллах, зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэхэд хүн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. 393. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасны дагуу терроризмын нөхцөл байдлыг үнэлэхдээ бүс нутаг, улс оронд үйлдэгдсэн, үйлдэгдэж болзошгүй терроризм, түүний чиг хандлага, арга 49 Хороо зөвлөмжөө дахин давтан (CAT/C/MNG/CO/ 1, 29 дүгээр зүйлийг харна уу), Оролцогч улс нь Хүний эрхийн төлөв байдлын дагуу Конвенцийн 21, 22 дугаар зүйлд заасан хүлээн зөвшөөрсөн олон талт үе шаттай хэлэлцэн тохиролцсон тунхаглал гаргах; CAT/C/MNG/CO/ 1, 29 дүгээр зүйл - The Committee recommends that the State party consider making the declarations envisaged under articles 21 and 22 of the Convention. 533

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление