ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ харгалзах, бие даасан үйл ажиллагаа явуулж, чиг үүргээ гүйцэтгэж чадахуйц эрхийг урьдчилан сэргийлэх механизмд олгон, урьдчилан сэргийлэх механизмыг зохицуулсан хуулийг аль болох богино хугацаанд боловсруулж батлах шаардлагатай байна. 22. ЭШУСДХ-ноос бие даасан, үр дүнтэй үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг бий болгохдоо ЭШУСДХ-ноос гаргасан Удирдамжид агуулагдах дараах элементүүдийг эрх бүхий байгууллагууд анхаарахыг зөвлөж байна. Үүнд: (a) Нэмэлт Протокол болон Парисын Зарчмуудад тусгагдсан холбогдох зүйл, заалтын дагуу үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг бий болгох; (b) Үндэсний урьдчилан сэргийлэх механизмд олгох эрх хэмжээ, бүрэн эрхийг хуульд тусгах, эсхүл үндсэн хуулийн үг хэллэгээр тодорхой илэрхийлэх, үндэсний урьдчилан сэргийлэх механизмын үйл ажиллагаа явуулах бие даасан, хараат бус байдлыг хуулиар баталгаажуулах, практикт бэхжүүлэх; (c) Үндэсний урьдчилан сэргийлэх механизмын гишүүд нь бие даасан, хараат бус байхын зэрэгцээ мэргэжлийн мэдлэг тэр дундаа эрүүл мэндийн, сэтгэл зүйн болон өөрийн үүргийг үр дүнтэй гүйцэтгэх шаардлагатай бусад мэргэшсэн мэдлэг, чадварыг эзэмшсэн байх шаардлагатай; (d) Үндэсний урьдчилан сэргийлэх механизм нь Нэмэлт Протоколын дагуу гүйцэтгэх өөрийн чиг үүргийг гүйцэтгэж чадна гэдгийг нягтлах хангалттай албан хаагчидтай байх ёстой, мөн өөрийн эрх хэмжээнийг хүрээнд цагдан хорих төвүүдийн тоотой харьцуулж үйл ажиллагаа явуулах чадвартай байх шаардлагатай; (e) Үндэсний урьдчилан сэргийлэх механизм үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулахад шаардагдах нөөцөөр хангагдахыг зөвшөөрөх ёстой. Нэмэлт Протоколын дагуу чиг үүргээ хэрэгжүүлэхэд зориулж санхүүгийн болон үйл ажиллагааны хараат бус, бие даасан байдлаар бүрэн хангагдах шаардлагатай. Үндэсний урьдчилан сэргийлэх механизмын тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад, бусад байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөөг гаргахад нөөцийг жилийн төсөвт тусгайлан нэг нэгж болгон оруулж, урьдчилан тооцоолох замаар баталгаажуулна. (f) Үндэсний урьдчилан сэргийлэх механизм нь Монгол улсад хангалттай үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа боловч одоогоор оршин байгаа системийг өөрчлөн орлохоос илүүтэй багийн системмйг дэмжин, бие биенээ нөхөн хамтран ажиллах, бусад нэмэлт системийг ажиллуулах бололцоог хаахгүй байх; (g) Оролцогч улс үндэсний урьдчилан сэргийлэх механизмаас тодорхойлсон хугацаанд уулзалтуудыг зохион байгуулах боломжоор тус механизмыг хангах шаардлагатай. Үүнд эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүстэй хувийн ярилцлага хийх, мөн Нэмэлт протоколд заасны дагуу эрх чөлөөг хязгаарлаж буй газруудад хэдийд ч урьдчилан мэдэгдэлгүй очих эрх орно. (h) Бусад байгууллагууд болон олон нийтийн зүгээс үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг эрүү шүүлтийн эсрэг голлох үүрэг гүйцэтгэдэг байгууллага мөн гэсэн ойлголтой байх ёстой. Эрүүдэн шүүх, зүй бусаар харьцахаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд урьдчилан сэргийлэх механизмд олгож байгаа бүрэн эрхийн талаар олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, энэ талаар 437

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление