ДОЛООДУГААР БҮЛЭГ оруулж эрүү шүүлт тулгах гэмт хэргийг тодорхойлох нь зүйтэй, мөн эрүү шүүлтийн улмаас хохирсон хүмүүст учирсан материаллаг бус хохирлыг мөнгөн хэлбэрээр үнэлж тооцох, эрүү шүүлтийн улмаас хохирсон хүмүүсийг хамгаалах хуулийн заалтуудыг нэмж оруулах шаардлагатай хэмээн 2014 онд Хүний эрхийн Үндэсний Комисс санал болгож байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах замаар цагдан хорих төвд хоригдож байгаа хүмүүсийг хорих хугацаатай холбоотой зохицуулалт хийхийг хамгийн сүүлийн тайландаа зөвлөсөн байна. Дотоодын хамгаалалтын механизмыг бий болгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтын төсөл бэлтгэх ажлын хэсгийг байгуулан ажиллах шаардлагатай талаар мөн Хүний эрхийн Үндэсний Комисс санал болгожээ. 18. Хүний эрхийн Үндэсний Комиссыг үүсгэн байгуулсан хуульд үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг бий болгох зохицуулалт бүхий нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулж, парламентаар ойрын хугацаанд батлуулахыг Оролцогч улсад ЭШУСДХ-ноос анхааруулж байна. Эрх зүйн ямар зохицуулалт хамгийн зохимжтой байхыг Оролцогч улс тодорхойлон шийдвэрлэх бөгөөд үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг үүсгэн байгуулахдаа Нэмэлт протокол, үндэсний урьдчилан сэргийлэх механизмын талаарх Дэд хорооны Удирдамжтай бүрэн нийцсэн байхыг анхаарах нь зүйтэй. Иргэний нийгмийн байгууллага, бусад оролцогчдыг хамруулан ил тод ажиллагааны дүнд олон нийтээр хэлэлцүүлэн үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг байгуулах нь зүйтэй. 19. Үндэсний урьдчилан сэргийлэх механизм байгуулагдсан тохиолдолд бодитоор оршин байгаа эсхүл илэрхий ашиг сонирхолын зөрчлөөс татгалзан чиг үүргээ хэрэгжүүлэ ёстой. Үндэсний урьдчилан сэргийлэх механизмын бүх гишүүд нь ярилцлага хийх, газар дээр нь очиж танилцах процесс, эрүү шүүлт тулгасан, зүй бус харьцсаныг нотлох аливаа шинж тэмдгийг тодорхойлох, эрсдлийг тогтоох ур чадварыг эзэмшүүлэх, ажлын арга зүйг боловсруулах, тухайн институцид тулгарч байгаа бэрхшээл, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан нь нийгмийн эмзэг хэсэгт хэрхэн нөлөөлж байгаа байдлыг цогцоор тодорхойлох, уулзалт хийхтэй холбоотой арга зүйг эзэмшүүлэх сургалтад хамрагдсан байх шаардлагатай. 20. Үндэсний урьдчилан сэргийлэх механизм байгуулагдсан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагуудтай яриа хэлэлцээ хийх процессыг үргэжлүүлэх, эрх чөлөөг нь хязгаарласан хүний байгаа нөхцөл байдлыг сайжруулах, зүй бус харьцааг өөрчлөх, эрүү шүүлт тулгаж буй байдал, хууль бусаар шийтгэл оногдуулж байгаагаас урьдчилан сэргийлэх зорилгоор уг яриа хэлэлцээрийг үр дүнд хүргэх, тус механизмд хамаарал бүхий зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ёстой. Үндэсний урьдчилан сэргийлэх механизмаас жил тутам Тайлан гаргаж, түүнийг хэвлэн, олон нийтэд түгээх ёстой. 21. Аль болох ойрын хугацаанд үндэсний урьдчилан сэргийлэх механизмыг бий болгох хууль тогтоомжийг батлах замаар уг тогтолцоог бүрдүүлж Нэмэлт Протоколын дагуу хүлээсэн үүргээ Монгол Улсын Засгийн газар биелүүлэхийг ЭШУСДХ-ноос зөвлөж байна. Уг тогтолцоог бүрдүүлэхдээ Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн Нэмэлт Протоколын шаардлагууд, ЭШУСДХ-ноос гаргасан урьдчилан сэргийлэх механизмыг бүрдүүлэхэд баримтлах Удирдамжид тусгагдсан шаардлагууд, Парисын Зарчмуудыг 436

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление