ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
49. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58 дугаар зүйлд “Сэжигтнийг баривчлах
үндэслэл”-д “сэжигтэн оргон зугтахыг завдсан, эсхүл хүнд, онц хүнд гэмт хэрэгт
сэрдэгдэх хангалттай баримт байгаа бол түүнийг баривчилж болно.” гэсэн заалтыг
хэрэгжүүлэхэд арга зүйн зөвлөмж болгож “Баривчлах, цагдан хорихтой холбогдсон зарим
ажиллагааг зохицуулах тухай журам”-ыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын
Ерөнхий прокурорын 2008 оны I дүгээр 30-ны өдрийн 07/26 дугаар хамтарсан захирамж,
тушаалаар, мөн Улсын дээд шүүхээс “Сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг
цагдан хориход анхаарах зарим асуудлын тухай зөвлөмж”-ийг 2008 оны 3 дугаар сарын
31-ний өдөр гаргасан.
50. Одоо манай улсад Цагдаагийн болон Тагнуулын байгууллага, Авлигатай тэмцэх
газар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан харьяаллын дагуу гэмт хэрэгтэй тэмцэх
чиг үүргийг хэрэгжүүлж байна.
51. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар Тагнуулын байгууллага
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 20 төрлийн гэмт хэрэгтэй; Авлигатай тэмцэх газар
10 төрлийн гэмт хэрэгтэй; Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан
182 төрлийн гэмт хэрэгтэй тус тус тэмцэх чиг үүрэгтэй байна. Цагдаагийн байгууллагын
харьяаллын 182 төрлийн гэмт хэргээс 30 гаруй нь хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах
зэрэг үндэстэн дамнасан шинжтэй, зохион байгуулалттай, гол төлөв нууц далд аргаар
үйлдэгддэг манай улсын хувьд шинэ төрлийн гэмт хэргүүд байдаг.
52. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэргийн харьяаллыг тогтоох, түүнчлэн
шинээр байгуулагдсан Тахарын албаны хэргийн харьяаллыг тогтоох зорилгоор Эрүүгийн
байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулаад байна. УДШийн Зөвлөмжийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь хэсэгт “Шүүгч нь сэжигтнийг /хойшлуулшгүй
тохиолдолд/ баривчлах тухай тогтоол хүлээн авснаас хойш 48 цагийн дотор сэжигтнийг
баривчлах, эсвэл баривчлахаас татгалзах тухай захирамж гаргахдаа шаардлагатай гэж
үзвэл өмгөелөгч, прокурорыг нь байлцуулж болно” гэж дурджээ.
53. Ийнхүү сэжигтнийг ердийн журмаар төдийгүй хойшлуулшгүй тохиолдолд ч тэр
баривчлахдаа заавал шүүгчийн захирамж /шийдвэр/ гаргаж, хянан үзэхээр зохицуулсан
нь хүний эрхийн зарчимд нийцсэн шинэлэг зохицуулалт болжээ.
54. Нийгмээс тусгаарлах албадлагын арга хэмжээ нь захиргааны журмаар түр
саатуулах, албадан саатуулах, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдийг зохих байгууллагад
хүргэх ажиллагаатай нийтлэг шинжтэй боловч практикт эдгээр ажиллагаа нь дэс
дараалан явагдсан тохиолдол гардаг. Тухайлбал сэжигтнийг баривчлахын өмнө түүнийг
захиргааны журмаар 72 цаг саатуулсан, 7-30 хоногоор баривчлах шийтгэл хүлээлгэсний
дараа тухайн зөрчил нь гэмт хэргийн шинжийг агуулсан, эсвэл зөрчил гаргасан этгээд
нь урьд өмнө нь гэмт хэрэг захиргааны шийтгэл хүлээсэн этгээдийг үргэлжлүүлэн
сэжигтнэээр баривчлах, цагдан хорих асуудал гардаг боловч захиргааны зөрчилд
нийгмээс тусгаарлагдсан хугацаа нь шалгагдсан нийт хугацаанд тооцогддоггүй байна.
/Хавсралт 4/
55. Түүнчлэн сэжигтнээр тооцох үндэслэлийн нэг болох “Уг этгээдийг гэмт хэрэг
үйлдэж байх үед буюу үйлдсэн дор нь барьсан” тохиолдолд гэмт хэрэгтэй тэмцэх чиг
үүрэг бүхий байгууллагын албан хаагч тухайн гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдийг зохих
389
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление