ДОЛООДУГААР БҮЛЭГ
мөрдөн байцаагчийн бусдаас мэдүүлэг өгөхийг албадсан аливаа үйлдлийг эрүү шүүлт
тулгасан гэмт хэрэгт тооцохоор болж бусдад эрүү шүүлт тулгасан хэрэг бүртгэгч, мөрдөн
байцаагчид хүлээлгэх ял шийтгэлийг чангатгаж тодорхой албан тушаал эрхлэх, үйл
ажиллагаа явуулах эрхийг заавал хасч байхаар тусгасан. Энэ нь Монгол Улсад Хорооноос
ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс хийсэн томоохон алхмын нэг үзэж байна.
45. Мөн хуулийн 3 дахь зүйлд энэ хэргийн улмаас хохирогч нас барсан бол арваас
дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр зааж онц хүнд гэмт
хэргийн ангилалд оруулж өгсөн нь эрүү шүүлтийн аливаа хэлбэрийг гэмт хэрэгт тооцох
энэ нь онц аюултай гэмт хэрэг гэдгийг харгалзан үзнэ гэсэн конвенцийн заалттай нийцэж
байна.
46. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар “эрүү шүүлт тулгах”
гэмт хэрэг үйлдэх субъектийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэж хязгаарласанд
хүний эрхийн байгууллагаас шүүмжилж байгаа бөгөөд шинээр боловсруулж Улсын
Их Хуралд өргөн барьсан “Гэмт хэргийн тухай хууль”-ийн 21 дүгээр бүлгийн 14 дүгээр
зүйлийг “Эрүүдэн шүүх гэж өөрчлөн уг зүйлд “ Нийтийн албан тушаалтан өөрөө, эсхүл
бусдыг хатгаж, эсхүл бусдад зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар зөвшөөрч буйгаа
илэрхийлж хүнээс тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах
зорилгоор, эсхүл ял, шийтгэл эдэлж байгаатай нь холбогдуулан өөрт нь эсхүл бусад
хүний бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоосон бол дөрвөн мянга зургаан
зуун далан тооцооны нэгжээс хорин дөрвөн мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”
хэмээн уг гэмт хэргийн бүрэлдхүүн, хамрагдах субъект зэргийг илүү өргөн хүрээтэй
тодорхойлсон нь конвенцийн агуулгад илүү нийцэж байна.
47. Мөн “Гэмт хэргийн тухай хууль”-ийн төслийн 13 дугаар бүлэгт хууль
сахиулагчдын зүгээс гэмт хэргийг илрүүлэх, шалгах, нотлохдоо аливаа хууль бус
хэлбэрээр бусдын эрхэнд халдах, айлган сүрдүүлэх аливаа, мөрдөн мөшгих, эрх
чөлөөг нь хязгаарлах, хорих үйлдлүүдийг тус бүрд нь гэмт хэрэгт тооцож, гэмт хэргийн
бүрэлдхүүнийг илүү өргөн хүрээнд тодорхойлон уг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн
хариуцлага хүлээлгэх, оногдуулах хорих ялын хэмжээг 1-5 жил байхаар зохицуулсан
конвенцийн агуулгад нийцэж байна.
5 дугар зүйл. 4-р зүйлд дурдагдсан гэмт хэрэг,
зөрчлүүдийг шийдвэрлэх хууль тогтоомж
48. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2007 оны
8 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр
зүйлд “Хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нь сэжигтнийг баривчлах тухай тогтоол үйлдэж
прокурорт танилцуулах бөгөөд прокурор нь шүүхэд танилцуулж шийдвэрлүүлнэ,
“хойшлуулшгүй тохиолдолд” хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч сэжигтнийг шууд
баривчилж 24 цагийн дотор тогтоолыг прокурорт болон шүүхэд хүргүүлнэ. Шүүгч
тогтоолыг хүлээн авснаас хойш 48 цагийн дотор шаардлагатай гэж үзвэл өмгөөлөгч,
прокурорыг байлцуулан сэжигтнийг баривчлах эсэх асуудлыг шийдвэрлэж, нэн даруй
захирамж гаргана” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан нь ач холбогдолтой заалт болжээ.
388
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление