ЗУРГАДУГААР БҮЛЭГ АНУ-ын Азийн сан, Хууль зүйн яам, Дэд зөвлөлтэй хамтран холбогдох Төрийн бүх шатны / ХАНХЯ, ХЗЯ, ЭМЯ, ЭЦГ, УМБГ, ИБМТ, Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар гэх мэт/ байгууллагыг хамруулсан мэдээллийн сан бүрдүүлэх, дэмжих төслийг хэрэгжүүлж байна. Харин төрийн байгууллагууд энэ чиглэлийн үйл ажиллагааг төсвөөс дэмждэг ч тогтвортой үйлчилгээ үзүүлэхэд хүрэлцэхгүй байна. 188. Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллээр хүүхдийг хүний наймаанд өртөхөөс сэргийлэх, тэдний нэр төрийг хүндэтгэх талаар ойлголт өгөх сургалтад хилийн шалган нэвтрүүлэх, хууль сахиулах байгууллагын ажилтнуудаас 2009 онд 1300, 2010 онд 2150, 2011 онд 1832, 2012 онд 2900, 2013 онд 6450 ажилтан, албан хаагчдыг хамруулжээ. Хууль зөрчсөн болон гэрч хохирогч хүүхэд 189. Шадар сайдын 2012 оны 28 тоот тушаалаар “Хүүхдийн хууль зүйн хорооны нийтлэг журам”- ыг баталжээ. Нийслэлийн бүх дүүрэг болон аймгуудад Засаг даргаар ахлуулсан Хүүхдийн хууль зүйн хороо байгуулагдаад байна. Орон нутаг дахь “Хүүхдийн хууль хороо” нь гэмт хэрэгт холбогдсон хүүхдийг аль болохоор хорих ялаас чөлөөлөх, ял эдлэх хугацааг хойшлуулах нөхцөлийг судалж, холбогдох байгууллагад санал дүгнэлт гаргаж байна. Тухайлбал 2012-2013 онд ХТҮГ, орон нутгийн байгууллагууд 200 гаруй хүүхдэд ийм дүгнэлт гаргажээ. 190. Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар 16 нас хүрсэн этгээд уг хуульд заасан зөрчлийг гаргасан бол түүнд захиргааны хариуцлага хүлээлгэх зохицуулалтай. Энэ хуульд заасан захиргааны зөрчилд оногдуулах шийтгэлийн төрөл нь хүүхдэд тусгайлан оногдуулах сонголтгүй, тохиромжгүйгээс зөрчил гаргасан хүүхдэд оногдуулахгүй орхих, эсвэл баривчлах шийтгэл оногдуулах гэсэн хэлбэрээр хэрэгжиж байна. Баривчлах шийтгэл нь 30 хүртэл хоногийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд зөрчил гаргасан хүүхдийн сурч боловсрох, хөгжих төлөвших, эрүүл мэндийн, аюулгүй байдлын, эцэг эх ар гэртэйгээ холбоотой байх, мэдээлэл авах зэрэг эрхийг хангах зохицуулалт байхгүй байна. Тухайлбал, Захиргааны зөрчил гаргасан 16-18 насны этгээдийн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулдаггүй, зөрчил гаргасан тухай хуульд заасан хугацаанд эцэг эх, ар гэр, өмгөөлөгчид нь мэдэгддэггүй байдал байна. 191. УИХ 2013 онд баталсан Төлбөрийн чадваргүй яллагдагчид эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хууль нь 2014 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн үйлчлэлд гэмт хэрэгт холбогдсон хүүхэд эрх зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах зохицуулалтыг оруулж өгсөн. Хууль зүйн сайд, Сангийн сайд нарын хамтарсан 2014 оны 01 сарын 20-ны өдрийн А/05/8 дугаар тушаалаар Хууль зүйн туслалцааны төвийн салбаруудын орон тоо, байршлыг баталсан. Хууль зүйн туслалцааны төв нь ажлын алба, 32 салбартайгаар улсын хэмжээнд Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг болон 3 суманд төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг явуулж байна.Одоогийн байдлаар төвд ажлын албаны 9 албан хаагч, 47 улсын өмгөөлөгч, 4 өмгөөлөгчийн туслах ажиллаж эхлээд байна. Хууль зүйн туслалцааны төвд 2014 оны 2-6 дугаар сард нийт 982 хэргийн 1046 холбогдогч үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ авахаар хандсан байна. 300

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление