ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
Байгууллага (IOM), Швейцарын хөгжлийн агентлаг, “Оюу толгой” компани зэрэг
байгууллага, аж ахуйн нэгжүүд техник, санхүүгийн дэмжлэг үзүүлж ирлээ. “Оюу толгой”
ХХК уул уурхайн бүс нутагт хүүхэд, гэр бүлийг хүний наймаанаас хамгаалах урьдчилан
сэргийлэх төсөлд 2014 онд 40.000.000 төгрөг хуваарилсан байна
184. Гэмт хэргийн хохирогчдод бие махбод сэтгэл санааны хувьд нөхөн сэргээх,
нийгэмшүүлэх, эх оронд нь ирүүлэх зэрэгт олон улсын хамтын ажиллагааг дэмжсэн
алхмууд хэрэгжиж байна. Тухайлбал, 2010 онд Хүн худалдаалахтай тэмцэх асуудлаар
хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн Газар, БНХАУ-ын Макаогийн Засаг
захиргааны онцгой бүсийн Засгийн Газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. 5 бүлэг,
20 зүйлтэй уг хэлэлцээр нь эмэгтэйчүүдээс гадна хүүхдийг худалдахаас урьдчилан
сэргийлэх, хохирогч хүүхдийг хамгаалах, эх оронд нь буцаах, нийгэмшүүлэхтэй
холбогдуулан арваад заалтыг тусгайлан оруулсан. Хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэх
зорилгоор Хүний аюулгүй байдлын судалгааны төв (ХАБСТ) нь 2014 оны 6 дугаар сарын
5-7-нд Гадаад харилцааны яам, Тахарын ерөнхий газар, Гэмт хэрэгтэй тэмцэх газар
болон тус төвийн төлөөллийг оролцуулсан ажлын уулзалтыг АНУ-ын Азийн сангийн
дэмжлэгтэй зохион байгуулсан. Үүний үр дүнд хэлэлцээрийг хэрэгжүүлэх 2014-2018 оны
үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн байна.
185. 2011 оны Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссийн тайланд
дурдсанаар тухайн үед 30 гаруй төрийн бус байгууллага, 12 хандивлагчийн
тусламжтайгаар 1-5 жилийн хугацаатай 13 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байжээ. Тэднээс
2 байгууллага нь хохирогчийг хамгаалах байрны үйлчилгээ, 5 байгууллага хуулийн
зөвлөлгөө, 4 байгууллага сэтгэлзүйн зөвлөлгөө, 10 орчим байгууллага сургалт явуулах,
чадавх бэхжүүлэх үйлчилгээ эрхэлж байна. 2014 оноос энэ чиглэлийн 17 төрийн бус
байгууллага нэгдэн, “Хүний наймааны эсрэг ТББ-уудын сүлжээ”-г байгуулж хамтран
ажиллаж эхэллээ.
186. Орон нутагт ч бэлгийн мөлжлөгт өртсөн, хүчирхийллийн хохирогч охидыг
хамгаалж, тэднийг нөхөн сэргээх, эргэн нийгэмшүүлэх үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна.
Тухайлбал, Говь-Алтай аймгийн ХЭК-ийн тайланд тус аймагт хүчирхийлэлд өртсөн
хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах байр буюу “Нэг цэг”-ийн үйлчилгээ, “Хүүхэд, гэр бүлд
зөвлөлгөө өгөх танхим” зэргийг ажиллуулж, холбогдох хууль, шүүхийн байгууллагатай
хамтран ажиллаж байгаа ажээ. Бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн 23 хүүхдэд
нөхөн сэргээх, сэтгэл зүйн зөвлөлгөө, дэмжлэг үзүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх
үйлчилгээг 2008 оноос хойш Хамтарсан багаар үзүүлснийг мөн тайланд дурджээ. 2010
оноос Улаанбаатар хот болон Замын-Үүдэд хүний наймааны хохирогчийг хамгаалах
хоёр байр байгуулж өнөөг хүртэл Хүйсийн тэгш эрхийн төв ТББ ажиллуулж байна. Энэ
нь хэрэг бүрдүүлэх шатанд хохирогчдыг хамгаалах боломжийг өргөжүүлж байна.
Хамгаалах байраар үйлчлүүлсэн 111 хохирогчийн дотор 4 хүүхэд байсан байна. Хүүхдийн
тусламжийн утасны зөвлөгч операторуудыг бэлгийн мөлжлөгөөс сэргийлэх, хохирогчийг
хамгаалах, зөвлөгөө өгөх арга барилд сургаж байна. 2013 онд 11-13 насны 23 охиныг
садар самуунд уруу татсан хэрэгт яллагдагч 25 жилийн хорих ял авсан.
187. Байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох, тоо баримт цуглуулах байдлыг
сайжруулах чиглэлээр өгсөн Хорооны зөвлөмжийг хэрэгжүүлэхэд ахиц гарлаа.
299
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление