ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ цахилгаан холбооны байгууллагын дэмжлэгтэйгээр DAISY консерциум, Хараагүйчүүдийн үндэсний хороо бусад төрийн захиргааны байгууллага сурах бичгийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ашиглах боломжтой түгээмэл загвараар боловсруулах, Хүртээмжтэй тоон мэдээллийн систем /DAISY/ стандартыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн 102, 103, 105 зэрэг шуурхай тусламжийн утсанд муу сонсдог болон сонсголгүй хүмүүст цахилгаан холбооны хэрэгсэл /Telecommunication device for deаf and hard of hearing/-ийг технологийг нэвтрүүллээ. 73. Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд олон нийтийн радио, телевизийн мэдээлэл, нэвтрүүлгийг дохионы орчуулгатай, урсгал мэдээлэлтэй, мөн бичгэн мэдээллийг хараагүй хүмүүст боломжтой хэлбэрээр хүргэхээр заасан байдаг. Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз дохионы орчуулга, урсгал мэдээлэлтэй, харин бусад телевизийн хувьд урсгал мэдээллийг гаргах боллоо. Түүнчлэн үндэсний цөөнхөөс, хүүхдэд зориулсан мэдээллийн нэвтрүүлэг явуулдаг боллоо. Интернэтийг харааны бэрхшээлтэй хүмүүс ашиглах боломжоор хангах ажлыг эхлүүлэн, үе шаттай бэлтгэл ажлыг хийж байна. 74. Хүмүүс олон нийтийн цахим сүлжээг ашиглах явцдаа гүтгэгдэх, доромжлогдох, садар самуунд уруу татагдах, сэтгэл зүйн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах” журмыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргаж, үүний дагуу хэрэглэгчийн интернэт протокол хаягийг ил тавих, зүй бус 200 гаруй үг хэллэгийг хэрэглэхийг хязгаарлах зохицуулалтыг хийх боллоо. 75. Интернетийн хэрэглээ өсч байгааг дагаж, сөрөг нөлөө нь нэмэгдэж байна. Олон нийтийн сүлжээний мэдээллээс хүүхдэд тохиромжгүйг нь ялгаж шүүх, хүүхдэд зориулсан мэдээллийг хянах боломж сул тул хүүхэд мэдээллийн сөрөг нөлөөнд автах тохиолдол гарч байна. Иймд интернетийн зохистой хэрэглээг дэмжих арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байна. Хүүхдийг хүнлэг бус, бие махбодын харгис шийтгэлээс хамгаалах 76. Монгол Улсад хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг, бүх орчинд Боловсролын тухай хуулиас бусад хуулиар хориглож чадаагүй байна. ҮСХ-оос 2010-2014 онд хийсэн “Хүүхэд хөгжил” 3 ба 4 дүгээр судалгаа болон Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанаас харахад 2-14 насны хүүхдийн 45-47% нь гэр бүлийн хэн нэг гишүүний зүгээс үзүүлэх биемахбодийн шийтгэл амсдаг дүн гарч байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд дан ганц бие махбодийн хувьд хохироод зогсохгүй, сэтгэл зүйн хувьд шарх авч, улмаар тэдний хөгжил, бие махбод, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. 77. ЦЕГ 2009 онд 261, 2010 онд 290, 2011 онд 418, 2012 онд 382, 2013 онд 464 хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээнд хамруулсан байна. Энэ үзүүлэлт нь нэг талаас хүүхдийн эсрэг хүчирхийлэл нэмэгдэж байгаа, нөгөө талаас үйлчилгээний хүртээмж нэмэгдсэнийг харуулж байна. Гэхдээ хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хэдэн хувьд дээрх үйлчилгээ хүрч чадаж байна вэ гэдэг анхаарал татсан асуудал юм. 78. Сургууль, цэцэрлэг, асрамж, халамжийн байгууллагын орчинд хүүхэд хүчирхийлэлд өртөх явдал буурахгүй байна. 2011 онд 275 хүүхэд, 2012 онд 291 хүүхэд, 277

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление