ЗУРГАДУГААР БҮЛЭГ байгууллагын ажилтан овог нэр өгч болно гэжээ. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрээр овоглоно. Үрчлэгдсэн хүүхэд үрчлэгчийн нэрээр овог авна. 68. Монгол Улсад хүүхэд төрснөөс хойш төв суурин газарт 15 хоног, сум багт 30 хоногийн дотор эцэг, эх, хэрэв эцэг эх хоёулаа бүртгүүлэх боломжгүй бол тэдний төрөл садны хүн, хүүхэд байгаа эмнэлгийн байгууллагын эрх бүхий ажилтан иргэний гэр бүлийн бүртгэлд үнэ төлбөргүй бүртгүүлэх үүргийг хүлээж байдаг. Хүүхдийг бүртгэхэд хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа, эрүүл мэндийн дэвтэр, хэрэв эмнэлгийн магадлагаа авах боломжгүй нөхцөлд хөндлөнгийн тодорхойлолт, эцэг эхийн үнэмлэх, эцэг эхийн гэрлэлтийн гэрчилгээ шаардлагатай. Хаягдсан хүүхдэд иргэний бичиг баримт олгохдоо цагдаагийн байгууллагын тодорхойлолт, эмнэлгийн байгууллагын нас, хүйсний тодорхойлолтыг үндэслэж бүртгэнэ. Хүүхдийг иргэний бүртгэлд бүртгэхээс өмнө нас барсан бол эмнэлгийн магадлагааг үндэслэнэ. Хүүхэд бүртгэснийг баталгаажуулж, төрсний гэрчилгээ олгох бөгөөд түүнд хүүхдийн овог, эцэг эсвэл эхийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, хүйс, мэндэлсэн газар, төрсний бүртгэл үйлдсэн газрын нэр, гэрчилгээний болон регистрийн дугаар, төрсний гэрчилгээ олгосон он, сар, өдөр зэргийг тусгасан байна. 69. Монгол Улсад 2009 онд 69301 хүүхэд, 2010 онд 62853 хүүхэд, 2011 онд 72667 хүүхэд, 2012 онд 73205 хүүхэд, 2013 онд 79231 хүүхэд шинээр төрснийг УБЕГ бүртгэсэн байна. Судалгаагаар 0-11 сартай хүүхдийн төрсний бүртгэлд хамрагдалт 95 хувь байсан бол 12 –оос дээш сартай хүүхдийн төрсний бүртгэлд 100 хувь байв. Энэ нь Монгол Улсад хүүхдийг төрсний бүртгэлд хамруулах замаар нийгмийн суурь үйлчилгээнд хамруулах боломж бүрдсэн дахин нотолж байна. 70. Гадаадад оршин суугаа Монгол Улсын харьяат иргэнээс төрсөн хүүхдийг төрүүлсэн эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, консулд 30 хоногийн дотор бүртгэж байна. Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат, харьяалалгүй хүн бол эцэг, эхийн хүсэлт, харилцан тохиролцсон байдлыг үндэслэн, тухайн журмын дагуу бүртгэнэ. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй хүнээс төрсөн хүүхдийг журмын дагуу бүртгэнэ. 2013 оны байдлаар эцэг эхийн аль нэг нь гадаад улсын иргэн бүхий гэр бүлээс төрсөн, Монгол Улсын төрсний гэрчилгээ авсан 1111 хүүхэд байна. Мэдээлэл олж авах эрх, эрх чөлөө 71. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийг 2011 онд баталж, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарлахыг хуулиар хориглосон. Хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Монгол Улсад үндэсний аюулгүй байдлын эсрэг үйл ажиллагаа явуулах, терроризм болон бусад гэмт хэрэг, садар самуун, хүчирхийллийг сурталчлах, түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд өөрөө хүсээгүй бол хүүхдийг сурталчилгаанд ашиглахыг Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар хориглосон. 72. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл хүртэх боломжийг бүрдүүлэхэд Монгол Улсын Засгийн Газар анхааран ажиллаж байна. Үүний нэг нь Олон Улсын 276

Выберите целевой абзац3

Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление