ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
авч, нарийн төвөгтэй оношлогоо, мэс засал хийх, түүнийг анагаах ухааны судалгаа,
туршилтад оролцуулна.
Гурав. Хүүхэд, хүүхдийн эрхийн үндсэн зарчмууд
Үл ялгаварлах
54. Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 2 дугаар зүйлд хүүхэд, түүний эцэг, эх буюу
хууль ёсны асран хамгаалагчийг яс үндэс, гарал угсаа, арьс өнгө, хүйс, хэл, шашин, улс
төрийн болон бусад үзэл бодол, нийгмийн гарал, эд хөрөнгө, эрүүл мэнд, биеийн төрсөн,
олдмол байдал болон бусад байдлаас шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй байх,
Конвенцийн бүх эрхийг хүүхэд бүрийн хувьд хүндэтгэн хүргэхээр заасан бөгөөд энэ үзэл
санааг Монгол Улсын Үндсэн хуульд баталгаажуулсан байдаг.
55. Төрсөн болон олдмол байдал, бусад байдлаас шалгаалан аливаа хэлбэрээр
алагчлахгүй байх асуудал хуулиар баталгаажсан ч амьдрал дээр хүүхэд нийгмийн байдал,
гарал үүсэл, газар зүйн байрлал, сурлагын байдал төдийгүй хөгжлийн бэрхшээл зэргээс
шалтгаалан тэгш бус байх, ялгаварлагдах тохиолдол байна.
56. Нийгэмд амьдралын ялгаатай хэв маяг үүсч байгаагаас улбаалан хүүхэд, өсвөр
үеийнхний дунд амьдралын түвшин, гарал үүсэл, боловсрол, гадаад байдал, хөгжлийн
бэрхшээл зэргээр нь ялгаварлах харилцаа хандлага төлөвшихөөс урьдчилан сэргийлэхэд
анхааралтай хандаж байна.
Хүүхдийн дээд ашиг сонирхлыг дээдлэх
57. Хүүхдийн дээд ашиг сонирхол гэдэг нь хүүхэд хэнтэйгээ амьдрах, хэнээс
дэмжлэг туслалцаа авах, эцэг эхтэйгээ харилцах зэргийн үл хязгаарлахтай холбоотой эрх
зүйн ойлголт юм. ХЭК-ийн 3 дугаар зүйлд заасан хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах
тухай зүйл, заалтыг Гэр бүлийн тухай зэрэг шинээр боловсруулж байгаа болон шинэчлэн
найруулж буй хуулийн төсөлд тусгаж байна.
58. Хүний эрх, ялангуяа хүүхдийн эрхэд ээлтэй байх зарчимд суурилсан Шүүхийн
шинэтгэлийн тухай багц хуулиуд батлагдан хэрэгжиж эхэллээ. Сүүлийн долоон жилд 52
иргэн эцэг, эх байх эрхээ шүүхээр хасуулсан байна. Гэр бүлийн тухай хуульд зааснаар
ихэнх нөхцөлд хүүхэдтэйгээ ёс бус харьцсан тохиолдолд ийм шийдвэр гаргадаг байна.
Гэхдээ эцэг байх эрхийг нь хасаж, хүүхдийг асрамжид авах нь хүүхдийг хамгаалах,
төлөвшүүлэх шилдэг арга биш, хүүхдээ харж хандаж чадахгүй байгаа ухамсаргүй эцэг
эхийн эрхийг хасах, хязгаарлахаас илүү нийгэмшүүлэх ёстой гэдгийг мэргэжилтнүүд
зөвлөж байгаа юм. Нэгэнт эцэг эх байх эрхээ хасуулсан бол эргээд хүүхдээ өөр дээрээ
авах нь хүндрэлтэй байдаг. Нөгөө талаас хүүхэд гэр бүлээсээ хол хөндий өсөх шалтгаан
болно. Тиймээс хүүхэд гэр бүлтэйгээ ойр байх ёстой гэсэн зарчмын дагуу хүүхэд, гэр
бүлийн хөгжлийг дэмжих бодлого барьж байна. Эрүүгийн хуульд зааснаар хууль зөрчин,
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа насанд хүрээгүй этгээдэд оногдуулах ялын бодлого,
шийтгэлийг хүүхдэд ээлтэй байх зарчмыг баримтлан хэрэгжүүлж байна.
273
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление