ЗУРГАДУГААР БҮЛЭГ
тухай Конвенцийн дагуу хүүхдийг цэрэг, зэвсэгт ажиллагаанд хамруулахгүй байх, цэрэг–
хүүхэдтэй харьцах зэрэг сэдвээр хичээл сургууль, дадлагын ажил зохион байгуулснаар
Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн талаар тодорхой мэдлэгтэй болсны үндсэн дээр
тухайн газар оронд үүрэг гүйцэтгэв. Үүний үндсэн дээр Конвенцийн хэрэгжилтийг
биелүүлэх, хүүхэдтэй зөв боловсон харьцах, хүүхдийн эрхийг хамгаалах талаар ямар
нэгэн зөрчил гаргаагүй байна.
49. Монгол Улсад хууль зүйн дагуу бүртгэлтэй хүүхэд, гэр бүлд чиглэсэн үйл
ажиллагаа эрхэлдэг, сүүлийн хориод жилийн турш тогтвортой ажиллаж байгаа
байгууллагууд тайланд хугацаанд үндсэн 4 сүлжээ зохион байгуулалтад орж нэгджээ.
(Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг
устгах үндэсний сүлжээ, Хүүхдийн оролцооны байгууллагуудын сүлжээ, Экпат-Монгол
сүлжээ.)
50. Ийнхүү мэргэшиж төрөлжсөн эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж
төрийн байгууллагаас үзүүлэх боломжгүй зарим яаралтай шинэ төрлийн үйлчилгээг
шаардлагатай талд хүргэх нь хөрөнгө, нөөцийг хэмнэх төдийгүй, хүүхдийн байдлыг
сайжруулахад цаг алдахгүй, оновчтой, шуурхай байдаг давуу талтай гэж үзээд ХТҮГ дээрх
сүлжээдээр дамжуулан иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэл
баримталж байна. Тухайлбал, 2011 онд 220 гаруй сая төгрөгийн төсөвтэй үйлчилгээг
тэдний тусламжтайгаар хэрэгжүүлэхээр гэрээлээд ажиллаж байна. 2013-2014 онд
бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдэд хамтарсан багаар үйлчилгээ үзүүлэх, шүүхийн журмаар
гэр бүл цуцлалтад хүүхдийн асран хамгаалалд шинжээчийн дүгнэлт гаргах, хорихоос
өөр төрлийн ял шийтгэлтэй хүүхдийг нийгэмшүүлэх, хүүхэд хамгааллын эрх зүйн
орчныг сайжруулах нөлөөллийн багаар ажиллах, хүүхдийн тусламжийн утасны зөвлөгчоператоруудыг ажлын байранд нь чадваржуулахад зөвлөн туслах зэрэг үйл ажиллагааг
иргэний нийгмийн байгууллагуудын зохих дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж байна.
Хоёр. Хүүхдийн тодорхойлолт
51. Энэ талаар Монгол Улсын өмнөх тайлан илтгэлийн 61-66 дугаарт бий.
52. Хүүхдийг сургуульд 6 наснаас эхлэн хамруулж, 12 жилийн хугацаанд бүрэн дунд
боловсрол эзэмшүүлэх бодлогын дагуу суралцахад хүүхэд 14-15 насандаа Мэргэжлийн
сургалт, үйлдвэрлэлийн төвд орж, 16-17 насандаа мэргэжил эзэмших боломжтой байна.
Энэ нь 18 нас хүрээгүй байхдаа ажил хөдөлмөрийн талбарт гарах болж байна. Иймд
хууль эрх зүйн орчинд хүүхдийн дээд эрхийг хамгаалах бас нэгэн шинэчлэл шаардаж
байна.
53. Иргэний хуульд тодорхойлсон эрх зүнй бүрэн ба бүрэн бус чадамж, эрх
зүйн зарим чадамж, эрх зүйн чадамжгүй гэсэн тодорхойлолт шүүхийн практик хүчин
төгөлдөр үйлчилж байдаг. 14 -18 насны /насанд хүрээгүй/ иргэнтэй хэлцэл хийгч этгээд
хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг хууль ёсны төлөөлөгчөөс хүсвэл тэрээр зөвшөөрөх
эсэхээ 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ. Хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй
бол зөвшөөрөл олгохоос татгалзсан гэж үзнэ. Мөн 18 насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх,
хууль ёсны төлөөлөгч /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/-өөс бичгээр зөвшөөрөл
272
Выберите целевой абзац3
Подключиться к абзацу
Connect to an entity
Disable highlights
Добавить в оглавление