21. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль (2012.01.19) 120 3.1.1.“хүн худалдаалах” гэж хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эс, эд эрхтнийг нь авч ашиглан мөлжих зорилгоор хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан, дамжуулсан, хүлээн авсан хууль бус үйлдлийг; 5.4.Хүн худалдаалахтай тэмцэх талаар нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 5.4.1.энэ хуулийн 12.1.3-т заасан үйлчилгээ үзүүлэх журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих; 5.4.2.хохирогчийг хамгаалах, халамж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, туслалцаа үзүүлэх. 5.5.Хүн худалдаалахтай тэмцэх талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 5.5.1.энэ хуулийн 12.1.1, 12.1.2-т заасан үйлчилгээ үзүүлэх журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих; 5.5.2.хохирогчид үйлчилгээ үзүүлэх асуудлаар эмнэлгийн байгууллагын ажилтанд сургалт явуулах. 5.7.Цагдаагийн болон тагнуулын байгууллага нь хүн худалдаалах үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлж, хүн худалдаалахтай холбоотой зар сурталчилгаанд хяналт тавина. 12 дугаар зүйл. Хохирогчид үзүүлэх халамж, үйлчилгээ 12.1.1.эрүүл мэндийн нөхөн сэргээх эмчилгээ; 12.1.2.сэтгэцийн нөхөн сэргээх эмчилгээ; 12.1.3.ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах; 12.1.4.хууль зүйн туслалцаа; 12.1.5.гадаад улсад Монгол Улсыг төлөөлөн суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газраас хохирогчийг түр хугацаагаар орон байр, хоол хүнсээр хангах, гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг олгох, эх оронд нь буцаан авчрах. Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага 22. Хөдөлмөр 6.3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг дараах төсөл, эрхлэлтийг хөтөлбөрийн хэлбэрээр хэрэгжүүлнэ: дэмжих 6.3.1.хөдөлмөрт бэлтгэх; тухай хууль 6.3.2.хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах; (2011.06.17) 6.3.3.малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийг дэмжих, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих; 6.3.4.ажил олгогчийг дэмжих; 6.3.5.нийтийг хамарсан ажил зохион байгуулах; 6.3.6.ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; 6.3.7.хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад төсөл, хөтөлбөр. 1.1.2.Хөдөлмөр эрхлэлтийн сургалт нь ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхдэд богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, хөгжүүлэх зорилготой байна. 15 дугаар зүйл.Ажил олоход хүндрэлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 15.1.4.хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажилгүй байгаа иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаа олгох; 15.1.5.хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан болон хорих ангиас суллагдсан иргэнийг ажлын байраар хангаж, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талаар тодорхой санаачилга гаргаж, үр дүнд хүрсэн ажил олгогчийг тусгай болзлын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл шалгаруулж, урамшуулах. Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 121

Выберите целевой абзац3