19. Хувь хүний 4 дүгээр зүйл. Хувь хүний нууцын төрөл нууцын 1.Хувь хүний нууц нь дараахь төрөлтэй байна: тухай хууль 1/захидал харилцааны нууц; (1995.04.21) 2/эрүүл мэндийн нууц; 3/хөрөнгийн нууц; 4/гэр бүлийн нууц; 5/хуулиар тогтоосон бусад нууц. 2.Захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүлийн нууц гэдгийг энэ хуульд дараахь утгаар ойлгоно: 1/захидал харилцааны нууцад захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг; 2/эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг; 3/хөрөнгийн нууцад зөвхөн эд хөрөнгө, оюуны өмч, эрхийн эзэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн хүмүүс мэдэх, түүнчлэн эрх бүхий байгууллага албан тушаалтны албан үүргийнхээ дагуу олж мэдсэн мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ хэлэлцээр, биет зүйлийг; 4/гэр бүлийн нууцад бусдад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах мэдээллийг. 3.Хувь хүний өөрийн архив, хадгаламж, тэмдэглэл, битүүмжлэл болон тэдгээрт хамаарах дүрс, дуу бичлэгийг нууцалж болно 118 Хүний эрхийн Үндэсний Байгууллагад зориулсан гарын авлага 20. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль (2012.12.13) 11 дүгээр зүйл.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний эрхийг хамгаалах 11.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний эрх, эрх чөлөөг хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой гэсэн үндэслэлээр хязгаарлахыг хориглоно. 11.2.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүнийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг хориглоно. 11.3.Байгууллага, албан тушаалтан, иргэн нь хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний талаарх мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахыг хориглоно. 11.4.Энэ хуулийн 11.3-т заасан мэдээлэлд хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний эцэг, эхийн нэр, өөрийн нэр, ажлын, сургуулийн болон байнга оршин суугаа газрын хаяг, онцлог тэмдэг, гэрэл зураг, утасны дугаар, шинжилгээний хариу хамаарна. 11.5.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 30 дугаар зүйл болон энэ хуулийн 5.1.5-д заасны дагуу тодорхойлно. 12 дугаар зүйл.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүний үүрэг 12.1.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хүн дараах үүрэгтэй: 12.1.1.хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой болсон нөхцөл, шалтгааны талаар эрүүл мэндийн байгууллагад үнэн зөв мэдээлэл өгөх; 12.1.2.цус, эхийн сүү, үрийн болон бусад эд эрхтний донор байхаас татгалзах; 12.1.3.хүний дархлал хомсдолын вирусын халдварыг бусдад халдаахгүй байх, халдааж болох аливаа үйлдлээс татгалзах, өөрийгөө болон бусдыг хамгаалах Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь 119

Выберите целевой абзац3