БҮЛЭГ 3. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ 65 Цахим асуулгын үр дүнгээс үзвэл гэрийн ажилд зарцуулдаг хугацааны талаар мэдээлэл өгсөн нийт 1,217 хүүхдийн 79,2 хувь нь 6-8 насандаа гэрийн ажил, хөдөлмөр эрхэлж эхэлдэг бол 16,8 хувь нь 12 болон түүнээс дээш насандаа, 4 орчим хувь нь 3-5 насандаа гэрийн ажил, хөдөлмөр эрхэлж эхэлдэг байна. Харин эдгээр хүүхдийн 55,6 хувь нь өдөр бүр гэрийн ажил хийдэг бол 41,4 хувь нь заримдаа, 3 орчим хувь нь огт хийдэггүй гэж хариулсан байна. Хүснэгт 20. Хүүхдийн гэрийн ажилд зарцуулдаг цагийг гэрийн ажил хийдэг давтамжтай нь харьцуулсан үзүүлэлт 9 ба түүнээс дээш цаг 7-8 цаг 5-6 цаг 3-4 цаг 3 хүртэл цаг 0 100 200 300 400 3 хүртэл цаг 3-4 цаг 5-6 цаг 7-8 цаг 9 ба түүнээс дээш цаг Гэрийн ажилд оролцдоггүй 23 2 - - - Тогтмол гэрийн ажилд оролцдог 397 186 63 20 6 Заримдаа гэрийн ажилд оролцдог 356 113 25 1 1 Гэрийн ажилд хоногт 7-8 цаг зарцуулдаг хүүхдийн 90 хувь нь, гэрийн ажилд 9 цаг зарцуулдаг хүүхдийн 80 хувь нь голчлон ЕБС-д сурдаг 15-17 насны эмэгтэй хүүхэд байна. Харин ажил, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд ихэвчлэн 4 хүртэл цагийг гэрийн ажилд зарцуулдаг бол эдгээр хүүхдийн дунд ажил, хөдөлмөр хийсний улмаас сургуульд сурахад хэцүү байдаг, дүүгээ эсвэл өндөр настай хүн хардаг учир хичээл хийх хэцүү байдаг гэж хариулсан хүүхэд харьцангуй олон байв. 3.3.2 Хүүхэд гэр бүлийнхээ өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд цалин хөлсгүй оролцож байгаа байдал Өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээнд цалин хөлсгүй оролцогчийг “Мал аж ахуйгаас бусад өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд цалин хөлсгүй оролцон, хувийн хэрэглээгээ хангаж буй тухайн өрхийн гишүүн болон тухайн өрхөд хамт амьдрахгүйгээр аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд нь оролцож байгаа иргэн”33 гэж тодорхойлсон байна. ҮСХ, ОУХБ, “Монголын хүүхдийн хөдөлмөрийн судалгааны тайлан 2011-2012”, УБ, 2013 он, 24 дүгээр тал. 33

Select target paragraph3