ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА 64 Энэхүү цагийн хязгаараас давсан тохиолдолд хүүхдээр ажил, хөдөлмөр эрхлүүлж байгаа гэж үзэх үндэслэлтэй бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд энэ талаар таниулан сурталчилж, хүүхдэд сурч боловсрох, хөгжих боломжийг олгох нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад нэн тэргүүний ач холбогдолтой гэдгийг ойлгуулах нь чухал юм. 3.3.1 Гэрийн ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн нөхцөл байдал Хүүхдийн гэрийн цалин хөлсгүй үйл ажиллагаанд өөрийн гэртээ өндөр настан асрах, гэр цэвэрлэх, хоол унд бэлтгэх зэрэг цалин хөлс, орлого олохгүй нөхцөл байдлыг хамруулан ойлгоно. Үүнд:32 • • • • • • Гэр орон цэвэрлэх, хувцас бусад нэхмэл, сүлжмэл эдлэл оёх, арчлах; Хувцас угаах, индүүдэх, гэр байшин, эд хогшил сэргээн засах; Хоол цай бэлтгэх, аяга таваг угаах; Хүүхэд асрах; Өндөр настан, өвчтөн асрах; Гэрийнхээ хэрэгцээт зүйлсийг худалдаж авах, дэлгүүр явах гэх мэт. Хүснэгт 19. Хүүхдийн гэрийн ажилд зарцуулдаг цаг хугацаа, нас, хүйсээр Өдөрт гэрийн ажил хийдэг цаг 7 хоногт гэрийн ажил хийдэг цаг Өдөр болгон гэрийн ажил хийдэг хүүхэд хувиар 3 хүртэл цаг 21 цаг хүртэл 3-4 цаг 5-6 цаг 21-28 29-42 цаг цаг 49-56 цаг 9 ба түүнээс дээш цаг 57-оос дээш цаг Хүүхдийн тоо 7-8 цаг 59 28 9 3 1 672 5-11 нас 76 19 2 0 2 42 Эмэгтэй 76 18 3 0 3 33 Эрэгтэй 78 22 0 0 0 9 12-14 нас 62 26 8 3 1 197 Эмэгтэй 57 31 8 3 1 143 Эрэгтэй 76 15 7 2 0 54 15-17 нас 56 29 11 3 1 433 Эмэгтэй 54 30 11 4 1 317 Эрэгтэй 60 26 11 1 2 116 32 ҮСХ, ОУХБ, “Монголын хүүхдийн хөдөлмөрийн судалгааны тайлан 2011-2012”, УБ, 2013 он, 23-24 дүгээр тал.

Select target paragraph3