ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ арга гэж үздэггүй байсан. Хүүхдүүд маш бага байхаасаа эхлэн ардын үлгэр сонсож, амьдралын арга ухааныг сурдаг. Монголын үндэсний ардын үлгэрүүд хүүхдэд биеийн болон оюун ухааны чадвараа хөгжүүлэхэд тусалдаг түргэн хэллэг болон оньсого таавраар баялаг юм. 18. Монголчууд хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх бусад орны туршлагыг нэвтрүүлэх, энэ салбар дахь өөрсдийн мэдлэгээ баяжуулахад ихээхэн анхаардаг. Улс орны хөгжил, амьдралын шинэ хэв маяг бий болж буй нь дэлхийн соёл иргэншилтэй нэгдэх хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Тиймээс хүүхэд, залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого нь хүүхдэд Монголын философи, онцлог сэтгэлгээ, үндэсний бичиг, хэл, соёл болон уламжлалыг сайн сургахын зэрэгцээ хүн төрөлхтний соёл иргэншил болон соёлын үнэт зүйлсийн талаар мэдэх боломж олгох нөхцөлийг бий болгоход гол анхаарлаа хандуулж байна. 19. Энэхүү төрийн бодлогын хүрээнд Шинжлэх ухаан, боловсролын Яам, Эрүүл мэндийн яам, Соёлын яам, Монголын хүүхдийн үндэсний төв болон Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын ардчилсан эвсэл зэрэг улс олон нийтийн байгууллагууд 1992 онд хүүхдийг сургах үйл ажиллагаандаа ашиглах “Өв”, “Амьдралын мэргэн ухаан, гэр бүл, сургууль” зэрэг төслийг хамтран боловсруулсан. I хэсэг. Хүүхдийн эрхийн тухай конвенцийг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээнүүд А. Конвенцийг хэрэгжүүлэх талаарх төрийн бодлого ба авсан арга хэмжээнүүд 20. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1994 оны 5 дугаар сарын 24-ны 126 дугаар зарлигаар Монгол Улс нь Хүүхдийн эрхийн тухай конвенцид албан ёсоор нэгдэн орсон. Үүнээс хойш улс орны ирээдүй болсон хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудлууд төрийн болон Засгийн газрын бодлогод тодорхой байр суурь эзэлж, үндэсний хэмжээнд конвенцийн заалтуудын хэрэгжилтийг хангах үүднээс шинээр батлагдсан хууль тогтоомжид тусгагдсан. 21. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн дөчин нэгэн зарчим, шаардлагын дагуу хүлээн зөвшөөрөгдсөн, хүүхэдтэй холбоотой нийгмийн бүх харилцааг хууль зүйн хоёр гол эх сурвалжаар Монгол Улсад зохицуулж байна.Үүнд: а. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3-ийн дагуу зохицуулагдана. б. Конвенцийн заалтууд үндэсний бусад хууль тогтоомжид тусгагдаж, түүний дагуу зохицуулагдаж байна. Эхний сурвалжийн хувьд Хүүхдийн эрхийн тухай конвенцийн заалтыг нийгмийн бүх гишүүд, төр, түүнчлэн олон нийтийн байгууллагууд хэрэгжүүлэхээр төдийлөн тусгагдаагүй. Хоёрдугаар сурвалжаар зохицуулагдах зүйлүүд нь бүрэн бөгөөд бүрэн бөгөөд зохистойгоор зохицуулагдаж чадаагүй. Эдгээр бэрхшээлүүдийн улмаас хүүхдийн 11

Select target paragraph3